Шууд Chart

О.Энх-Эрдэнэ бие даасан анхны цомгоо гаргана

2019-02-11 08:29:59

"Авьяаслаг Монголчууд-2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй "CBS" телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож буй.

Шоуны шүүгчээр Монгол Улсаас реппер, продюсер О.Баярсайхан буюу Рокит бэй ажиллаж байна. Тэгвэл тус шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ оролцож, үндсэн гурван шүүгч болон 49 мэргэжилтнийг алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.

О.Энх-Эрдэнийн хувьд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ.

Тэрбээр "She ain’t no love song", "Honky tonk сountdown" зэрэг  дуунаас бүрдсэн бие даасан анхны цомгоо гаргахаар бэлтгэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Энх-Эрдэнэ бие даасан анхны цомгоо гаргана   
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй