Шууд Chart

Иранд "Исламын хувьсгал" ялсны 40 жилийн ойг тэмдэглэнэ

2019-02-11 11:54:32

1979 оны энэ өдөр Ираны шах Мохаммед Реза Пехлавийн хаант засаг нурж унажээ. Мохаммед Пехлавиг Америкийн талын бодлого үйл ажиллагааг дэмждэг байсан гэдгээр нь энд дурддаг байна.

Тэр цагаас хойш Иран улсыг Исламын шашны хууль дүрмийг дагаж энэ шашны санваартнууд улсын эрхийг гартаа авч, Америкийн эсрэг бодлого баримтлах болсон байна.

Өнөөдөр Иран улс "Исламын хувьсгал" ялсны 40 жилийн ойг тэмдэглэн ёслол хийж, Ерөнхийлөгч Хасан Роуханы ард иргэддээ хандан үг хэлэх юм байна. Түүнийг улс орныхоо одоогийн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх бол гэдэгт ажиглагчид анхаарч байна.

Америкийн засаг захиргаанаас үзүүлж буй дарамт шахалт нэмэгдэж байгаа энэ үед Иран улс цаашид Исламын хууль дүрмийг тогтоох, эдийн засгийн хямралыг даван туулах зэрэг арга замуудыг эрэлхийлж байгаа юм.

2018 онд Америкийн талаас зургаан талт цөмийн гэрээнээс гарч, Тегераны эсрэг хоригоо сэргээснээр энэ улсын эдийн засаг унаж эхэлснийг хэвлэлүүд бичиж байна.

Эдийн засгийн хямралаас болж өнгөрсөн жил Иран даяар нэг бус удаа эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон. Зарим хүмүүс тэр дундаа залуучуудын дунд улс орных нь эрх мэдлийг атгаж буй Исламын шашны хууль дүрэм хэт хатуу чанга байна гэж шүүмжилж эхэлсэн юм. Одоогоор Ираны залуучуудын 30 хувь нь ажилгүй байна гэсэн тоон мэдээ байна.

Мөн Ираны нийт хүн амын 70 орчим хувь нь хувьсгалын дараа төрсөн хүмүүс бөгөөд хүмүүсийн дундах нийгмийн үнэт зүйлсийн талаарх ойлголт улам нарийсаж ялгаатай болсон байна. Интернет хэрэглэгчийн тоо ч сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Иранд "Исламын хувьсгал" ялсны 40 жилийн ойг тэмдэглэнэ   
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй