
Ням гарагт Испанийн нийслэл Мадрид хотын иргэд Испани улсын нэгдмэл байдлыг дэмжин жагсаал цуглаан хийсэн байна. Жагсагчид үүгээрээ мөн Каталон мужийн бие даах асуудлаар Испанийн төв Засгийн газар буулт хийхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Жагсаалд 45 мянган хүн оролцсон гэж албаныхан мэдээлсэн байна. Учир нь Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Каталоны салан тусгаарлахыг дэмжигчидтэй яриа хэлэлцээ хийхийг чармайж байгаа юм. Испанийн төв Засгийн газар Каталоны нөхцөл байдлыг шийдвэрлэхээр улс төрийн намууд дунд өрнүүлж буй яриа хэлэлцээний талаар илтгэх албаны төлөөлөгчийг томилохоор төлөвлөсөн боловч сөрөг хүчнийхний зүгээс үүнийг нь Испаниас урвасан хэрэг гэж шүүмжлэн буруутгаад байна.
Нөгөө талд 2017 онд болсон салан тусгаарлах санал асуулгад гол үүрэг гүйцэтгэсэн Каталон мужийн өндөр албаны 12 хүнийг шүүх хурал энэ долоо хоногт эхлэхээр байна.
Испанийн ард иргэд Каталон мужийг салан тусгаарлахыг эсэргүүцэж байна | ||
Үзсэн: 322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.