Шууд Chart

Өмнөд Солонгос америк цэргүүдэд төлөх төлбөрөө нэмлээ

2019-02-11 12:39:40

Өмнөд Солонгос америк цэргүүдэд төлөх төлбөрөө нэмэгдүүллээ. Ням гарагт зурсан гэрээний дагуу 28500 орчим америк цэргийг бүс нутагтаа байлгасны төлбөрт Өмнөд Солонгосын талаас жил бүр 924 сая доллартай тэнцэх нэг их наяд гаруй вонн төлөхөөр болсон байна.

Өнгөрөгч 2018 онд БНСУ 850 гаруй сая долларын төлбөр төлж байснаа ийн өсгөж байна. Гэхдээ энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шаардсан 1.5 тэрбум доллартай харьцуулахад хамаагүй бага төлбөрт тооцогдож байгааг хэвлэлд тайлбарлажээ. Мөн энэ шинэ гэрээ нь өмнөх гэрээтэй адил олон жилээр хэрэгжихгүй аж. Нэг жилийн хугацаатай гэрээ юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Өмнөд Солонгос америк цэргүүдэд төлөх төлбөрөө нэмлээ   
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй