Шууд Chart

Хэнтий аймагт "хорт салст халуурал" өвчин гарчээ

2019-02-11 13:21:14

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Талын цагаан худаг”гэдэг газар малчин “М”-ын 5 үхэр 01 дүгээр сарын 03-ны өдөр мал, амьтны халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 01 дүгээр сарын 25-ны өдрийн хариугаар хорт салст халуурал өвчин болох нь батлагдсан байна.

Тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн голомтод нийт 2550 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн байна.


Хэнтий аймагт "хорт салст халуурал" өвчин гарчээ  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй