Шууд Chart

Америк цэргүүд Сириэс гарч эхлэхэд цөөн хоног үлдэж байна

2019-02-11 15:10:01

Америк цэргүүд Сириэс гарч эхлэхэд хэдхэн долоо хоног үлдэж байна гэж Ойрхи Дорнод дахь америк цэргийн командлалаас мэдэгдэж байна. Америк цэргийн төв командлалын дарга Армийн генерал Жосеф Вотел энэ талаар “Цэргүүдээ гаргах цаг хугацаа Сирийн нөхцөл байдлаас хамаарна. Америкийн дэмжлэгтэй цэргүүд Иракийн хил дагуух "Исламын улс" бүлэглэлийг дарахаар сүүлчийн дайралтаа эхлүүлээд байна” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ АНУ-ын талаас Сириэс цэргийн техник хэрэгслээ гаргаж эхэлсэн гэж зарим хэвлэл мэдээлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Исламын хэт үзэлтнүүдийг эвслийн цэргүүд дарж, ялалт байгууллаа гэж энэ 7 хоногт зарлахаар бэлтгэж байгаагаа өнгөрөгч долоо хоногийн дундуур мэдэгдсэн. Тэрбээр Сири болон Иракийн газар нутагт хамтран байлдаж байгаа улс орнуудын удирдах албаны хүмүүстэй уулзахдаа “Исламын улс" бүлэглэлийнхний булаан эзэлсэн газар нутгуудыг эвслийн цэргүүд эргүүлэн авсан” гэж ярьсан байна. 

Түүнийг ингэж мэдэгдэхээс өмнөх өдөр буюу мягмар гарагт генерал Жосеф “Америк цэргүүдийг гарсны дараа "Исламын улс" бүлэглэл дахин сэргэж магадгүй” гэж анхааруулаад байсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Америк цэргүүд Сириэс гарч эхлэхэд цөөн хоног үлдэж байна  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй