Шууд Chart

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл бол уур амьсгалын өөрчлөлт

2019-02-11 15:41:10

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл уур амьсгалын өөрчлөлт болох нь судалгаагаар батлагджээ. Мөн АНУ-ын хүч нөлөө улс оронд нь хамгийн их аюул учруулж байна гэсэн хариулт өмнөхөөс нэмэгджээ.  

Вашингтонд төвтэй "Пью Рисөрч" хэмээх судалгааны төвөөс энэ талаар явуулсан санал асуулгаар нийт 26 улсын 13 нь уур амьсгалын өөрчлөлтийг олон улсын өмнө тулгамдаж буй хамгийн том аюул гэсэн бол найман улсын ард иргэд дэлхий нийтэд тулгарсан хамгийн аюултай зүйлээр "Исламын улс" бүлэглэлийг нэрлэсэн байна. Харин дөрвөн улс кибер буюу цахим халдлага олон улсын хамгийн том аюул гэж хариулжээ.

Энэ асуулгаар Польшийн ард иргэд Оросын талын хүч нөлөөллийг хамгийн том аюул гэсэн бол Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, олон улсын эдийн засгийн нөхцөл байдал мөн санаа зовоосон асуудлуудын тоонд багтсан байна.

Мөн улс оронд нь тулгарч буй хамгийн том аюул АНУ-ын хүч нөлөө хэмээн судалгаанд оролцогчдын 45 хувь нь хариулсан байна. Тодруулбал, Герман, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 улсад судалгаанд оролцсон иргэдийн бараг 50 орчим хувь нь ийм хариулт өгчээ. Мексикт бүр 64 хувь нь ингэж хэлсэн байна.

2013 онд явуулж байсан санал асуулгаар нийт оролцогчдын 25 хувь нь АНУ-ын нөлөөлөл улс орных нь хамгийн том аюул гэж үзэж байжээ. АНУ-ын судалгааны байгууллагаас явуулсан энэ асуулгаар 2018 онд нийт судалгаанд оролцогчдын 61 хувь нь цахим халдлагыг ноцтой асуудал гэсэн нь 2017 оныхоос долоон хувиар өссөн үзүүлэлт юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл бол уур амьсгалын өөрчлөлт  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй