Шууд Chart

Африкийн холбооны дээд хэмжээний уулзалт болж байна

2019-02-11 15:35:27

Африкийн холбооны 32 дахь дээд хэмжээний уулзалт Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотноо эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар, хэлэлцэх гол асуудал нь Африкийн холбооны улсуудын хооронд байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийг батлах тухай асуудал мөн тус холбооны өөрчлөлт шинэчлэлт болон 2063 он нэртэй хөтөлбөрийн хэрэгжилт явцын талаар хэлэлцэх юм байна.

Өнөөдөр, болох хэлэлцээнд чөлөөт худалдааны асуудлыг голчлон авч хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Дээд хэмжээний уулзалтын дараа гишүүн орны төлөөлөгчид хэвлэлийн хурал зохион байгуулж уулзалтаас гарсан үр дүнгийн тухай мэдэгдэл хийх юм байна. Африкийн холбооны гишүүн 44 улс орнууд өнгөрсөн 2018 онд чөлөөт худалдааны бүс байгуулж худалдааны татварыг шат дараатайгаар бууруулахаар тохиролцсон байна. Энэ бүс байгуулагдсанаар Африкийн дотоод худалдаа ард иргэдийн чөлөөт шилжилт хөдөлгөөн хийх боломж бүрдэнэ гэж харж байна.

Одоогоор Кени, Гана болон бусад орнууд энэ хэлэлцээрийг соёрхон батлаад байна. Гэхдээ худалдааны хэлэлцээрийг хамгийн багадаа Африкийн 22 орон соёрхон баталснаар гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжих нөхцөл бүрдэх юм байна. Хэрвээ энэ хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлбэл Африкийн 1,2 тэрбум хүн амыг хамарсан 3 их наяд америк долларын бараа бүтээгдэхүүнийг хамарсан гэрээ болох юм байна. Өөрөөр хэлбэл энэ хэлэлцээр 1995 оны дэлхийн худалдааны байгууллага үүсэн бий болсон цаг үеэс хойших хамгийн том худалдааны бүс болж байна гэж олон улсад онцолж байна. Шинжээчид, энэхүү чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсанаар Африкийн бүсийн хэмжээнд худалдаа эдийн засгийг нэмэгдүүлэхэд импортын татвар болон татваргүй барааг хилээр нэвтрүүлэхэд үүсдэг байсан хүндрэлтэй талуудыг арилгах зэрэг онцгой ач холбогдолтой гэж харж байна. Гэхдээ энэ гэрээнд Африк тивийн хамгийн том эдийн засагтай Нигерийн холбооны бүгд найрамдах улс болон Өмнөд Африкийн улс нэгдээгүй байна. Нийтдээ 55 гишүүн орон багтдаг Африкийн холбооны уулзалт жилд 2 удаа зохион байгуулагддаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Африкийн холбооны дээд хэмжээний уулзалт болж байна  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй