Шууд Chart

“Шар хантаазтан” эсэргүүцлийн жагсаалд 50 гаруй мянган хүн оролцжээ

2019-02-11 15:43:30

Шар хантаазтан хөдөлгөөний эсэргүүцлийн жагсаал 13 дахь долоо хоногтоо боллоо. Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд улс орон даяар нийт 51 мянга гаруй хүн оролцлоо гэж Францын дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн жагсаалуудтай харьцуулахад бага зэрэг буурч байгаа үзүүлэлт болж байгааг мөн онцолсон байна. Хамгийн анх буюу өнгөрсөн 2018 оны 11-р сард жагсаалд оролцогчид 300 мянгад хүрч байсан юм. Тиймээс эрх баригчид жагсаалын эрч бага хэмжээнд сулрах төлөв ажиглагдаж байгааг хэлж байна.

Мөн Францын цагдаагийн албанаас мэдээлж байгаагаар цагдаа болон жагсагчид хооронд бага хэмжээний мөргөлдөөн гарсан байна. Үүний улмаас хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. Мөн 17 иргэнийг саатуулсан байна.

Нийслэл Парис хотноо болсон жагсаалд 3,5 мянган хүн оролцжээ. Бордо хотод 4,6 мянган хүн гудамжинд жагссан бол энд  болсон жагсаалаас 11 хүнийг саатуулж цагдаагийн 5 ажилтан шархадсан мэдээ ирж байна. Франц улсад бензин болон дизелийн түлшний үнийг эрс нэмсний эсрэг тус улсын ард иргэд анх жагсаж эхэлсэн бол одоо жагсагчид хүрээгээ тэлж засгийн газрыг огцрохыг ул суурьтай өөрчлөлт шинэчлэл хийхийг шаардаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Шар хантаазтан” эсэргүүцлийн жагсаалд 50 гаруй мянган хүн оролцжээ  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй