Шууд Chart

Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих төсвийг хэлэлцэнэ

2019-02-11 15:47:17

АНУ-ын холбооны засгийн газар Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих төсвийг батлаагүйгээс түүхэндээ хамгийн урт удаан буюу 35 хоног зогссон. Харин энэ их зогсолтыг ерөнхийлөгч Трамп түр хугацаанд сэргээхээр өнгөрсөн сарын 26-нд зарласан юм. Гэхдээ энэ сарын 15-ны дотор Сенат дахь ардчилсан нам болон бүгд найрамдах намын гишүүд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих төсвийг хэлэлцэж 2019 оны төсөв батлахгүй бол холбооны засгийн газрын үйл ажиллагааг дахин зогсоохоо анхааруулсан юм.

Мөн ерөнхийлөгч Трамп, онц байдал зарлах тухай мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч  Трампын  хувьд  хууль эрх зүйн хувьд  онц байдал зарлах  эрх түүнд  бий гэдгээ ч баталсан. Харин ардчилсан нам болон бүгд найрамдах намын хэлэлцээ орон нутгийн цагаар Даваа гаригт цагаан ордонд болох тухай БиБиСи мэдээлж байна.

Өнгөрсөн 12-р сарын 22-нд Сенат дахь Ардчилсан намын гишүүд болон Трампын засаг захиргаа хооронд Америкийн Мексиктэй залгаа хил дээр хана босгох асуудлаар санал зөрөлдөөн бий болж 2019 оны төсвөө баталж чадаагүй тул Америкийн засгийн газар үйл ажиллагаа, зогссон юм. Өнгөрсөн  8 р сард Ерөнхийлөгч Трамп хамгаалалтын энэ ханыг  босгох ажилд 3,5 тэрбум америк доллар хэдийн  хувиарлаад байгаа  ч  төсөвт  ахиад  5,7 тэрбум америк доллар суулгах хүсэлт гаргаснаа  мэдэгдэж байсан юм. Мексиктэй залгаа хил дээрээ  хууль бус цагаачлалын урсгалыг зогсоохын тулд   хамгаалалтын хана  босгохоор шийдвэрлэсэн.  Энэ ханыг босгоход  нийтдээ  25 тэрбум ам.доллар шаардлагатай гэж  үзэж байгаа юм.  Гэхдээ  Конгрессоос  1,6 тэрбум ам доллар л хувиарласан байгаа юм. 

Засгийн газрын түр зогсолтын улмаас 800 гаруй мянган ажилтантай 9 яам ажлаа түр зогсоосон юм. Гэхдээ, засгийн газрын үйл ажиллагаа сэргэсний дараа эдгээр ажилтнуудын ажиллаагүй хугацааны цалинг нь нөхөн олгох хуулийн төсөлд ерөнхийлөгч гарын үсэг зурсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих төсвийг хэлэлцэнэ  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй