Шууд Chart

БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин өссөн үзүүлэлттэй гарчээ

2019-02-11 15:53:05

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ийн нэр хүндийн үзүүлэлт 50 хувь-д хүрч нэмэгдсэн судалгааны дүн гарсныг Ёнхап мэдээлж байна. Энэ үзүүлэлт сүүлийн 1 сарын хугацаанд анх удаа өссөн үзүүлэлтийг харуулж байгаа судалгааны дүн юм. Түүний нэр хүндийн түвшин өсөх болсон гол шалтгааныг Умард Солонгостой харилцаагаа сайжруулж байгаатай холбон тайлбарласан байна.

Өмнөд Солонгосын Realmeter судалгааны хүрээлэнгээс, сар тутам, ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшинг ард иргэдийн дунд санал асуулгаар явуулж тодруулдаг. Өнгөрсөн 7 хоногт тус хүрээлэнгээс нийт 1507 иргэний дунд явуулсан судалгаагаар ерөнхийлөгч Мүн Жэ Инийг дэмжигчдийн тоо 1,6 хувиар өсч 50,4 хувьд хүрсэн байна. Энэ судалгааг хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2018 оны сүүлийн долоо хоногт явуулсан судалгаатай харьцуулсан байна.

2018 оны сүүлийн 7 хоногт явуулсан судалгаагаар, ерөнхийлөгчийн Мүн Жэ Ин-ий нэр хүндийн түвшин 47,1 хувь хүртэл буурсан байсан юм. Энэ нь, Мүн Жэ Ин-ий хувьд өнгөрсөн 2017 оны 5-р сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш, хамгийн доод үзүүлэлт буюу болж байсан байна. Түүний нэр хүнд улс оронд нүүрлэсэн нийгэм эдийн засгийн асуудалтай холбогдуулан буурч байна гэж шинжээчид дүгнэдэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин өссөн үзүүлэлттэй гарчээ  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй