Шууд Chart

"Бүх оддын тоглолт" энэ сарын 16-18-нд болно

2019-02-12 08:18:31

NBA -ын "Бүх оддын тоглолт" энэ сарын 16-18-нд АНУ-ын болон Дэлхийн шилдэг залуу тоглогчдын тоглолтоор эхэлнэ. Энэ жил тоглолтууд Шарлотта хотын "Spectrum Center"-т болох юм байна.

Америкийн багт К.Кузма, Д.Митчелл, Ж.Татум нарын залуус багтсан бол дэлхийн багт Б.Симмонс, Л.Дончич нарын тоглогчид багтжээ.

Дэлхийн багт 10 орны тоглогчид орсон бол "Сакраменто Кингс" багийн гурван тоглогч Бүх оддын тоглолтонд багтаж, бусад багуудаа тэргүүлсэн аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Бүх оддын тоглолт" энэ сарын 16-18-нд болно  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй