Шууд Chart

Л.Хасар: Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна

2019-02-12 09:17:54

Монголын яруу найргийн нэгэн сүмбэр оргил, суу билигт найрагч Бавуугийн Лхагвасүрэн Өнжүүлийн цэнхэр уулс, Боржигоны бор талынхаа элгэнд үүрд нойрсов.

Нэрт найрагчийг Өнжүүлийн цэнхэр уулсын сүр бараан дунд эцсийн замд нь үдэж, түүний ухаанаас ургаж, үгийнх нь сүүг “хөхөж” өссөн хайрт хүү, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар сэтгэлийнхээ уй дууг “асгаж” хэлэв. Суут найрагчийн өвдгийг нь түшиж, ухааных нь гэрэлд шүлгээ тэрлэж суусан хүүгийнх нь аавынхаа алтан шарилд мөргөж хэлсэн үг ийм байв.

Аав аа, таны үр хүүхэд, ач зээ, хамаатан садан, анд нөхөд, шавь нар, таны сэтгэлийн гэрэл гэгээнд татагдсан хүмүүс бүгд өнөөдөр энд цугласан байна.

Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна. Энэ хагацал биш харин та бидний сэтгэл зүрх, оюун ухаан улам гүн орших гэж гэрэл, сүүдрийн зорсон энэ л агшинг гээлээ хэмээн сэрүүн зүүдэлж зогсоно. Таныгаа молхи бидний тэвэрт эцсийн амьсгалаа отголоход та тэнгэрийг газартай, уулыг устай, зовлонг жаргалтай, нулимсыг инээмсэглэлтэй мэтгэж бичсэн шүлэг, бүтээл бүхэн чинь, зүрхний цохилт, амьсгал бүр чинь бидний ухаарал, аз жаргал, баяр баясгалангийн төлөө байсныг сая л ойлголоо. Мунхаг биднийг өршөөгөөрэй.

Таны ухаанаа асгаж урлаж бүтээсэн номын агуу ертөнц Монгол түмний минь сэтгэл зүрхэнд мөнх оршиж, ухаанаас тань ундарсан тэр ариун ундаргаас Монгол түмэн билэг, оюун ухаанаа хурцалж, үеийн үед дуурсах болно.

Аав аа, таны хэлэх дуртай “Бүтээнэ гэдэг алдаршихаас үнэтэй” гэдэг үгийг санаж бүтээхийн гэгээнд хөтлөгдөж, ариун голомтыг чинь удам залгуулан, өргөж явна аа, үр хүүхдүүд бид чинь.

Аав аа, таньдаа би хязгааргүй их хайртай шүү.

Шамбалын гэгээнд багтаж, сайн төрлийг олж, мөнх бусын тухай бидний бодол ээдрээг тайлж өгөхөөр мөнх тэнгэр өөдөө одсон та минь номын гэгээнд хөтлөх эрдэмт хүмүүн болж, бидэндээ дахин төрөөрэй.

Ум мани бадмэ хум

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Хасар: Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна  
Үзсэн: 10235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Шүтэн бишрэгч [127.0.0.xxx] 2019-02-14 13:58
Эх орон, элгэн садандаа мѳн ч их хэрэгтэй хүн байсандаа. Таны дуу хоолой, ухаарлын цэцэн мэргэн үг алхам тутамд үгүйлэн санагдах болно оо. Эх орон ард түмнээ аврах гэж та минь хурдан ирээрэй арьяабал ум ма ни бад мэ хум
зочин [127.0.0.xxx] 2019-02-13 09:32
мүнгол хэлний яруу үгээр гандирсын хот барьдаг хүн байсан даа ухаан нь бидэнд заяаг ум мааний бад ни хум
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 22:17
за даа аав нь бол авяастай байсан хүү хасар нь контарбандын хэргээр гадагшаа дүрвээд тэр чигтээ алга болсон эцэгээ асардаг ч байсан юмуу бүү мэд 1 их зан яравгар л хүн ш дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-02-13 00:34
Yu hutsaad bnaa chi
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 21:28
Аавтайгаа ямар адилхан юм бэ? Хорвоод хүмүүн бид өөрийгөө л үлдээдэг ёсон болой.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 16:19
Сэтгэл алдарч би-ийг орхиж орон зайг эзлээрэй. ум мани бадми хум
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 15:51
ene door setgegdel bichsen teneg yamar ataarhuu novsh ve Ardin uran zohiolchiig Hasar huu avnashdee Hunii zovlon deer zovlon nemj uuruu uhehgui yum shig bgaach tenegee
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 15:45
sain hynii yr hyyhed dee aav chun ergej turnuu yr hyyhed ehnert ni sain saihan eryyl enhiig hysii
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 15:08
Эцэг чинь нэг удаа болор цомын түрүүг нэр нүүрээрээ авч ѳгсѳн. Одоо чамд ардын уран зохиолч авч ѳгѳх хүнгүй л боллоо доо.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 20:11
Атаархуу новш вэ. Чамд болор цом битий хэл боорцог аваад өгөх хүнгүй биз
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 19:17
ee burhan mine chi chine mongol hun munuu
Бат [127.0.0.xxx] 2019-02-12 14:40
"Сайн хүний үр, сүүт гүүний унага" гэж онож хэлсэн сургааль даа.Хичээгээрэй дүү минь..
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 14:14
Миний аав жаранхэдхэн насандаа зүрх нь хаагдаад гэнэтхэн яваад өгсөн дөө . Аав маань Баасан ламтай журмын нөхөд байж МАН - ыг байгуулсан хүн дээ . Тэр үeд тэнгэр нураад ирэх шиг л болж анх хэл дуулгасан хүний үг хорин хэдэн жил чихэнд хангинаж явна даа .
Зочин [127.0.0.xxx] 2019-02-13 09:20
Чамайг сайн ойлгож байна, хүн ер нь хэд ч насалсан ханана гэж байдаггүй бололтой, би хоёр жилийн өмнө эцгээ алдсан, тэр маань 89 насалсан, арван жил хорт хавдартай тэмцээд эцэст нь ялагдсан юм, би одоо өөрөө 50 шахаж яваа мөртлөө өнчирч хоцорсон жаахан хүүхдээс ялгаагүй, аавыгаа эрт явчихсан юм шиг л санаад байдаг юм
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 13:47
Ум мани бадмэ хум
Анти [127.0.0.xxx] 2019-02-12 13:08
ҮЙлс нь бат оршиж эргэн үр хүүхдүүддээ хурдан төрөөрэй.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 11:56
Um sain amgalan boltugai.
н [127.0.0.xxx] 2019-02-12 11:53
том зохиолч нар уран бүтээл гэж гоёчлохоос аль болох зайлхийлдэг байсан даа

Бидэнтэй нэгдээрэй