Шууд Chart

“Dota-2” тоглоомын идэвхтэй тоглогчдын тоо нэг сая руу дөхжээ

2019-02-12 10:37:54

Дэлхийн хамгийн олон онлайн тоглоомыг багтаасан . Өнгөрсөн сарын сүүлээр тус тоглоомын идэвхтэй тоглогчийн тоо 800 гаруй мянга байсан бол энэ сарын эхээр даруй 100 гаруй мянган тоглогч нэмэгдэж, нийтдээ 900 гаруй мянга болжээ.

“Dota-2” цахим тоглоом тоглогчдын тоо 2017 оны зургаадугаар сараас хойш тогтмол буурсан бөгөөд түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч байгаа нь энэ аж.

Сонирхуулахад, “Steam” сервер дээрх хамгийн эрэлттэй тоглоомын жагсаалтыг “PUBG” – 805 мянга, “CS:GO” - 622 мянга, “Rainbow Six Siege” - 124 мянга, “GTA V” - 82 мянган идэвхтэй тоглогчтой гэсэн үзүүлэлтээр тэргүүлж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Dota-2” тоглоомын идэвхтэй тоглогчдын тоо нэг сая руу дөхжээ  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй