Шууд Chart

Галын болон цахилгааны аюулгүй байдлыг сайтар сахихыг анхаарууллаа

2019-02-12 11:16:36

Өчигдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд хээрийн түймэр гарсан байна. Тус аймгийн онцгой байдлын алба хаагчид цаг гаруй ажиллаж хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Түймэрт 500 мкв талбай шатсан байна.

Өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай зургаан дуудлага бүртгэгджээ. Үүний дөрөв нь "байшинд гал гарлаа" гэх дуудлага байсан бол хоёр нь "автомашин шатсан дуудлага" байжээ.

Иймд айл өрх, аж ахуйн нэгжүүдийг галын болон цахилгааны аюулгүй байдлыг сайтар сахихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Он гарсаар улсын хэмжээнд 740 гаруй объектын гал түймэр бүртгэгдсэн. Түймэрт есөн том хүн, хоёр хүүхэд өртөж амиа алдсан бол дөрвөн том хүн, нэг хүүхэд түлэгдэж гэмтсэн байна. 


Галын болон цахилгааны аюулгүй байдлыг сайтар сахихыг анхаарууллаа  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй