Шууд Chart

Гал түймэр гарч болзошгүй 363 зөрчлийг илрүүллээ

2019-02-12 11:49:21

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 57 канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга, байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 363 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

Хяналт шалгалтын явцад 61 зөрчлийг арилгуулж, 302 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 44, мэдэгдэл 8, дүгнэлт 1, танилцуулга 1 бичиж тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гал түймэр гарч болзошгүй 363 зөрчлийг илрүүллээ  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй