Шууд Chart

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

2019-02-12 12:16:07

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр дээрх хэргийг прокурорт буцаасан байна.

Эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр, Б.Чулуудай нарын 10 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 18-нд товлогдсон ч хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хойшлуулсан байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй