Шууд Chart

ОХУ-ын Засгийн газар кибер аюулгүй байдлын үүднээс интернетээс түр салж магадгүй

2019-02-12 12:35:12

ОХУ-ын Засгийн газар кибер аюулгүй байдлын үүднээс интернетээс түр салж магадгүй. Албаныхан цахим хамгаалалтаа шалгаж, интернет хэрэглээг түр хугацаанд унтраах эсэх талаар зөвшилцөж байна гэж "ВВС" агентлаг мэдээллээ.

Ингэж техникийн өөрчлөлт хийх тухай тогтоолын төслийг өнгөрөгч 2018 онд парламент нь боловсруулсан юм байна. Үүгээр ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө цахим аюулгүй байдлын шалгалт хийх ёстой ч яг хэзээ хийх талаар нарийн тогтоогүй байгаа аж. 

"Цахим эдийн засгийн үндэсний хөтөлбөр" хэмээх энэ тогтоолын төсөлд гадаадын хүчнүүд Оросын талыг интернетээс тусгаалах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Оросын интернет үйлчилгээний компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг байх талаар тусгажээ. 

Мөн Москва "Ди Эн Эс" хэмээх өөрийн гэсэн сүлжээний хаягийн системтэй болж, олон улсын сүлжээнээс тасарсан тохиолдолд энэ систем нь ажилладаг байх талаар заасан байна. Одоогоор "Ди Эн Эс" системийн үндсэн серверийг 12 байгууллага хянаж байгаа бөгөөд эдгээр 12 байгууллагын аль нь ч ОХУ-д байдаггүй байна.

Барууны улсууд тэр дундаа НАТО-гийн гишүүн улсуудын зүгээс цахим халдлагын асуудлаар хориг шахалт тавина гэж анхааруулаад байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ-ын Засгийн газар кибер аюулгүй байдлын үүднээс интернетээс түр салж магадгүй  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй