Шууд Chart

Аннегрет Крамп-Карренбауэр: Цагаачлалын асуудлаар хатуу бодлого баримтална

2019-02-12 12:41:43

Германы эрх баригч намын шинэ дарга цагаачлалын асуудлаар хатуу бодлого баримтална гэдгээ мэдэгдлээ. Германы канцлер Ангела Меркелийн үйл хэргийг залгамжлан Германы Христийн ардчилсан холбоо намын даргаар сонгогдоод байгаа Аннегрет Крамп-Карренбауэр энэ бодлогынхоо хүрээнд Германы хилийн боомтуудыг “ухаалаг” хяналттай болгохоор төлөвлөж байна.

Намын удирдлагууд дотооддоо хэлэлцсэн энэ асуудлаа хоёр хоногийн дараа зарлаж, энэ нь Ангела Меркелийн шийдвэрээс өөр байр суурьтай байгааг нь харуулна гэж найдаж байна.

Германы канцлер нэг сая гаруй дүрвэгч хүлээн авах тухай шийдвэрт 2015 онд гарын үсэг зурж байсан юм. Гэвч энэ нь Германы эрх баригч намыг улс төрийн холбоотон Социал демократ намтай түнжин хагарахад нөлөөлж болзошгүй хэмээн хэвлэлүүд бичиж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Аннегрет Крамп-Карренбауэр: Цагаачлалын асуудлаар хатуу бодлого баримтална   
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй