Шууд Chart

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019-02-12 13:43:18

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг хүлээн авч уулзаж, гарч буй гахай жилд Монгол, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чиглэсэн хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг урагшлуулах, дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцав.

Мөн Монгол, Солонгосын харилцааг эдийн засгийн талбарт өргөжүүлэх, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар болон иргэдийн солилцоо, консулын зарим асуудлаар санал солилцов.


БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй