Шууд Chart

Автобус болон таксины зогсоол дээр зогсохыг хориглолоо

2019-02-12 13:50:28

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ: Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно.

Түр буюу удаан зогсох журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчлийг бууруулах, чиглэлийн тээврийн хэрэгслийг хурдан, шуурхай зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор хяналтын камерын тусламжтай дээрх зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.


Автобус болон таксины зогсоол дээр зогсохыг хориглолоо  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй