Шууд Chart

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ

2019-02-12 13:57:15

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, тус компанийн ногдол ашгаас иргэдэд олгох талаар асуулга тавьжээ. Мөн шинэ төмөр замын талаар Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахыг Засгийн газар бодлогоор дэмжих зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын чуулганд танилцуулахыг хүссэн байна.

Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг байгуулах чиглэлээр гаргасан шийдвэр, уул уурхайгаас олсон орлогоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авахад зарцуулах боломж бий эсэх талаар тодорхой мэдээллийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсчээ. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй