Шууд Chart

Баян-Өлгий аймагт сар шинээр 17 хүүхэд мэндэлжээ

2019-02-12 13:57:31

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярын өдрүүдэд Баян-Өлгий аймагт 17 хүүхэд хорвоод мэндэлсэн байна.

Үүнээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 13 эх, Толбо сумын Эрүүл мэндийн төвд хоёр, Дэлүүн, Ногооннуур сумдын Эрүүл мэндийн төвд тус бүр нэг эх амаржжээ.

Шинээр төрсөн хүүхдүүдийн ес нь хүү, найм нь охин байсан ба амьгүй төрөлт, нярайн болон эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл бүртгэгдээгүй ажээ.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баян-Өлгий аймагт сар шинээр 17 хүүхэд мэндэлжээ  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй