Шууд Chart

ОХУ-ын сансрын хөлөг сар руу зорчино

2019-02-12 14:27:22

Хойд хөршийн Шинжлэх ухааны академи, Машин үйлдвэрлэлийн судалгааны төв хамтран 2031 онд сар руу нисгэгчтэй сансрын хөлөг илгээхээр зэхэж буй талаар “Риа Новости” агентлаг мэдээллээ. Тус улсын сансар судлалын мэргэжилтнүүд дэлхийн дагуул руу эхлээд өөрөө явагч судалгааны төхөөрөмж, дараа нь сансрын нисгэгчтэй хөлөг илгээсний ард төлөвлөгөөний эхний хэсэг амжилттай болвол 2034-2035 он гэхэд саран дээр ажиглалт, судалгааны байнгын бааз байгуулахаар зорьж байгаа аж.

Сонирхуулахад, Оросын сансар судлаачид өдгөө 2030 он хүртэл хэрэгжих Сар судлалын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.  Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин энэ тухай өнгөрөгч оны дөрөвдүгээр сард албан ёсоор зарлаж, сарны тойрог зам руу төхөөрөмж, сансрын нисгэгч илгээх “Федерация” хөтөлбөрийн хүрээнд бүтээж буй сансрын хөлөг, хиймэл дагуулууд удахгүй бэлэн болно. 2022 онд уг хөтөлбөрийн анхны хөлгийг хөөргөнө хэмээн мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ОХУ-ын сансрын хөлөг сар руу зорчино  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй