Шууд Chart

Владислав Мангер бүх насаараа хоригдох ял авч магадгүй байна

2019-02-12 14:51:20

Украйнд авлигын эсрэг тэмцэгчийн амь насанд халдсан хэргийн зохион байгуулагчаар өндөр албаны хүн ял хүлээж байна. Прокурорын газраас хэргийн зохион байгуулагчаар Херсон мужийн зөвлөлийн дарга Владислав Мангерийг буруутган ял тулгаад байна.

Түүнд хүлээлгэсэн хэргийн ялыг мягмар гарагт сонсгоно гэж Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Мөн хэрэгт холбоотой таван хүнийг баривчлан гэрээр болон урьдчилан саатуулахад хорьж буй юм байна. Прокурор мужийн даргыг мужид нь болж байгаа хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцсэн бүсгүйн эсрэг хувийн өс хонзонгоор амь насанд нь халдахаар хэргийг зохион байгуулсан гэж дүгнэжээ. Владислав Мангер бүх насаараа хоригдох ял авч магадгүй байгаа аж.

Авлигын эсрэг тэмцэгч Екатерина Гандзюк хэмээх 33 настай украйн эмэгтэй 2018 оны долоодугаар сард халдлагад өртөж, бие нь хүчилд түлэгдэж, 11 дүгээр сард нас барсан. Гэвч Украйны ард иргэдийг цочроосон энэ хэргийг зохион байгуулсан гэх ялд унаад байгаа Херсон мужийн зөвлөлийн дарга Владислав Мангер бүсгүйг таньдаггүй, хувийн ямар нэгэн харилцаа байхгүй хэмээн няцааж байгаа юм байна.

Түүний өмгөөлөгч нь энэ тухай хэвлэлд ярихдаа “Даваа гарагт мөрдөгчид мужийн даргын гэрт нэгжлэг хийсэн. Гэхдээ прокурорууд нотлох баримт гаргаж ирээгүй” гэж ярьжээ. 

Украйнд өнгөрөгч 2018 оны байдлаар авлигын эсрэг тэмцэгчдийн эсрэг 50 удаагийн халдлага болсноос таван тохиолдолд нь хохирогч нас барсан гэж хүний эрхийн идэвхтнүүд мэдээлж байна. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Владислав Мангер бүх насаараа хоригдох ял авч магадгүй байна  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй