Шууд Chart

Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэвийн байна

2019-02-12 16:58:05

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11.124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногт  цагаан сар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм.  

Нийт өвчлөгсдийн 40.9 хувийг 0-1 нас, 23.8 хувийг 2-4, 16.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 974 дуудлага ирснээс 38.7 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Дүүргийн эмнэлгүүдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд нийт батлагдсан хүүхдийн 977 орон дээр 469 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 98 буюу 21.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэвийн байна  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй