Шууд Chart

Элэгний вирус илрүүлэх үзлэг Өвөрхангай аймагт үр дүнтэй хэрэгжиж байна

2019-02-12 17:07:20

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэн Монгол Улсын Засгийн газраас олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа Элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн БОЭТ үзлэг оношлогоог эрчимжүүлж Сум өрхийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу В, С вирусийн эрт илрүүлэг, шинжилгээнд 15-39 насны хүн амыг хепатитын үзлэгт хамруулах юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлыг хийхээр төлөвлөсөн юм. Аймгийн хэмжээнд уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 10 сараас эхлэн илрүүлэг шинжилгээг сумдын ЭМТ-үүд өрхийн эмнэлгүүдтэй хамтран 1000 гаруй иргэний сорьцыг шинжилгээнд явуулж С вирустэй 300-аад иргэн  вирусын ачаалал тоолуулжээ.

БОЭТэхоны үзлэг хүлээгддэг байсан бол нэмэлтээр эхо үзлэгийг нэмж ажиллуулан иргэний оношлогоог 1-2 хоногт багтаадаг болжээ. Иргэд үзлэгт хамрагдаад эмчилгээ эхэлсэн тохиолдолд тохирох эмээ ЭМД-аас В вирусийн эмийг 60-70 хувийн, С вирусийн эмийг 100 хувь хөнгөлөн авах боломж нээгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Элэгний вирус илрүүлэх үзлэг Өвөрхангай аймагт үр дүнтэй хэрэгжиж байна  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй