Шууд Chart

Ким Кардашьяны хойд аав загвар өмсөгч “залуутай” гэр бүл болжээ

2019-02-13 13:14:27

Телевизийн шоуны од Ким Кардашьяны хойд аав асан Брюс Женнер хүйсээ солиулж, Кэйтлин Женнер хэмээх эмэгтэйтэй гэр бүл болжээ. Түүний сонгож авсан бүсгүй саяхан Скотт гэдэг нэртэй хөвгүүн байсан ч мөн л хүйсээ солиулж, загвар өмсөгч болоод София Хатченс гэдэг нэртэй болжээ.  

Тэд дотносоод жил гаруй хугацааг өнгөрүүлж буй бөгөөд харилцаагаа албан ёсных болгох шийдвэр гаргаснаа саяхан зарлажээ.

Кэйтлин 69, София дөнгөж 21 настай хэдий ч насны зөрүү тэдэнд огт хамаагүй бололтой.

Кэйтлин Женнер аль хүүхэд байхаасаа л өөрийгөө эмэгтэй хүн гэж боддог байжээ.

Гэхдээ тэрбээр эгч, дүү Кардашьяны ээж Крис Кардашьянтай 23 жил хамт амьдарсан гэдэг.

Мөн хэд хэдэн удаа гоо сайхны мэс ажилбар хийлгүүлснийхээ дараа загварын “Vanity Fair” сэтгүүлийн хавтсыг чимэглэсэн бол “Glamour” сэтгүүл түүнийг оны эмэгтэйгээр тодруулсан юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ким Кардашьяны хойд аав загвар өмсөгч “залуутай” гэр бүл болжээ   
Үзсэн: 1387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ММ [127.0.0.xxx] 2019-02-13 16:04
БАЯРСАЙХАН ГОМО ЮМ СУРТАЛЧИЛАХАА БОЛИОЧ. ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?

Бидэнтэй нэгдээрэй