Шууд Chart

Хайрын үдшийн гайхалтай сюрприз-“Гранд циркус”

2019-02-13 14:27:14

Үлгэрийн юм шиг сонирхолтой шийдэл, тансаг орчин... Эрээн алаг хувцастай алиалагч, гайхашруулам илбэчин, уран нугараач охидын алмайруулам тоглолт... Энэ бол “Гранд циркус”. Танд яг л бага насны тань мөрөөдөл болсон циркийн тоглолт санагдаж байгаа биз. Тэгвэл “Таван-Эрдэнэ” группийн төслийн багийнхан энэхүү циркийн гайхалтай тоглолтыг орчин үеийн хэв шинжтэй хослуулан нэгэн сонирхолтой, тав тухай орчныг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, та амтат хоол зооглон, дарс коктейл шимэнгээ циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт үзэж сонирхох боломжтой. Гайхалтай байгаа биз.

Нийслэл Улаанбаатарын хувьд хамгийн шинэлэг, тохилог, басхүү өвөрмөц “Гранд циркүс” паб ресторан ердөө хэдхэн хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 9-нд үүд хаалгаа нээн зочдоо хүлээн авч эхлээд байна.

Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмж циркийн урлагийг сурталчлах зорилгоор энэхүү уур амьсгалыг мэдрүүлсэн гайхалтай орчинг бүрдүүлсэн энэ хамт олон долоо хоног бүр таны сонорыг мялаах, таныг гайхшруулах дахин давтагдашгүй шоу үзүүлбэрүүдийг бэлтгэн хүргэхээр ажиллаж байгаа юм байна. Дээр нь олон улсын зэрэглэлтэй ур чадвар бүхий мастер тогооч нарын эрүүл ахуйн шаардлага дээд зэргээр хангасан амтат зоогийг бэлтгэн өндөр зэрэглэлийн үйлчилгээг үзүүлнэ гээд бод доо.

Монголд магадгүй хамгийн анхных гэж хэлж болох энэхүү өвөрмөц ресторан бидний сайн мэдэх Циркийн зүүн талын өргөтгөлд байрладаг бөгөөд 200-250 хүн хүлээх авах хүчин чадалтай 2 давхараас бүрддэг.  Нэгдүгээр давхар буюу энтертаймент тайз бүхий заал нь 130 хүн, хоёрдугаар давхар буюу лаунж хэсэг нь 120 хүн хүлээн авдаг ба өдөр бүр амьд хөгжмийн тоглолт болон циркийн үзүүлбэр тоглолттой. Тэгэхээр найз нөхдийн үдэшлэг, тэмдэглэлт ой, төрсөн өдрөө сэтгэл дүүрэн өнгөрүүлье гэвэл хамгийн гайхамшигтай сонголт болохоор байгаа биз. Лаунж хэсэгт өвөрмөц бөгөөд тав тухтай орчин бүрдүүлсэн болохоор та хайрттайгаа оройн зоог барихад ч гайхалтай үдэш болох нь. Их хотынхны хувьд бас нэгэн анхаарал татам содон ресторан үүдээ нээлээ. Та мэдээж сонирхон үйлчлүүлнэ биз ээ. Эднийхээр Их аварга Асашёорюү Дагвадорж, үзэсгэлэнт дуучин бүсгүй Ука, хийлч Дээгий, "Никитон"-ы Батчулуун гээд манай урлаг соёл, бизнес, спортын олны танил, сонголт сайтай эрхмүүд үйлчлүүлсэн байна билээ. Амжилт.

FB хаяг:Grand Circus Pub and Restaurant  Утас: 77401111




























Хайрын үдшийн гайхалтай сюрприз-“Гранд циркус”  
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй