Шууд Chart

"Говь" ХК ногдол ашиг хуваарилхаар шийдвэрлэлээ

2019-02-18 11:13:47

"Говь" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №2 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6.8 /татварын өмнөх дүн/ төгрөг буюу нийт 5,304,765,000 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгож гаргана. Ногдол ашгийг 2019 оны 4 сарын 25-ны өдрөөс эхлэн компанийн байранд бэлэн мөнгөөр эсвэл хувьцаа эзэмшигчийн хүсэлтийн дагуу харилцах дансанд нь шилжүүлэх зэргээр чирэгдэл багатай арга хэлбэрээр саадгүй олгох бөгөөд 2019 оны эцэст ногдол ашгийн үлдэгдэл тооцоог гарган "ҮЦТХТ" ХХК-д байрших хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны хадгаламжийн дансанд шилжүүлэхээр болсон байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Говь" ХК ногдол ашиг хуваарилхаар шийдвэрлэлээ  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй