Шууд Chart

Спортын төв сургуулийн хөлбөмбөгийн ангийнханд хувцас хэрэглэл гардууллаа

2019-02-22 09:32:13

Монголын хөлбөмбөгийн холбоо, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа Спортын төв ордонд боллоо.

Уг гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар нар оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд МХБХ спортын төв сургуульд техник хэрэгсэл, бэлтгэлийн талбай зэргээр туслах аж.

МХБХ-ны удирдлагууд Спортын төв сургуулийн хөлбөмбөгийн ангийнханд хувцас хэрэглэл, бөмбөг гардуулсан ба энэ үеэр холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар “Шигшээ баг бол үндэсний бахархал, улсын нэрийн хуудас юм. Харин шигшээ багийн тоглогч байна гэдэг тамирчин хүний нэр төрийн хэрэг, ховор хувь заяа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Дашрамд дурьдахад, 2019 онд онд МХБХ-ны 60 жил, Спортын төв сургуулийн 10 жилийн ойн баяр тус тус тохиож байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спортын төв сургуулийн хөлбөмбөгийн ангийнханд хувцас хэрэглэл гардууллаа  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-01 15:31
Сургуулийн хаяг нь хаана байдгийн болоо?

Бидэнтэй нэгдээрэй