Шууд Chart

Монгол хонь Лаосын цаг агаар, идэш тэжээлд дасч эхэлжээ

2019-02-22 16:14:54

Өнгөрсөн оны 12 дугаар сард БНАЛАУ-д тусламжаар аваачсан хонь хэрхэн нутагшиж, идээшиж байгааг “Хурд” агентлаг тодруулж, тус улсад ажиллаж буй малын их эмч, хонь нутагшуулах багийн гишүүн Б.Отгонбаяртай холбоо барилаа.

“Лаос улсын хуурай сэрүүн бүс нутаг болох Сиенгхуанг мужийн Пукенг тосгонд монгол хонинуудыг цэргүүд маллаж байна. Монголын мал зүйч, малын эмч гэсэн хоёр хүн хонь нутагшуулах ажилд тусалж байна. Тус муж сэрүүн бүсэд ордог. Одоогоор 25 орчим хэмийн халуун байгаа ч монгол хонь цаг агаар, идэш тэжээлдээ дасч эхэлсэн. Таримал болоод байгалийн өвс тэжээл ашиглаж байна” гэж Б.Отгонбаяр мэдээллээ.

Баянхонгор аймгийн Баянлиг сумаас аваачсан хониноос 700 гаруй нь төллөнө. Одоогоор 60-аад эх мал төллөж, төл нь эсэн мэнд бойжиж байна.

2010 онд Монголын Засгийн газраас 1000 хонь Лаосын Засгийн газарт бэлэглэсэн байдаг. Харин тээвэрлэлтийг өнгөрсөн жил шийдсэнээр тусламж эзэндээ хүрээд байгаа нь энэ юм.

БНАЛАУ армийн болоод хүн амын хүнсний хэрэгцээнд хонины мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, өтөг бууцаар нь тариалангийн хөрс талбайгаа бордох, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзээд монгол хонь нутагшуулахад ийн анхаарч байна.

Манай улсын хувьд тус улсаас цагаан будаа, улаан модон эдлэл бусад бараа таваар импортлон авах зэрэг хоёр улсын хооронд худалдааны хамтын ажиллагаа өргөжсөөр байна. 






















Монгол хонь Лаосын цаг агаар, идэш тэжээлд дасч эхэлжээ  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-11 18:38
Монгол малыг хилээр амьдаар нь гаргаж болохгүй. Энэ тэнэг улс төрчдөөс дандаа улсаа сүйтгэсэн үйлдэл гарна
Зочин [127.0.0.xxx] 2019-03-11 18:01
хөөрхий
Зочин [127.0.0.xxx] 2019-03-09 09:12
Баяр хүргэе Амжилт. Түүхэнд нэрээ үлдээх сайхан үйлст оролцжээ. Миний ээжиын ах 1960-70 онд Вьетнамд монгол мал нутагшуулах ажил хийж бсныг дурсахад сайхан бдаг шүү

Бидэнтэй нэгдээрэй