Шууд Chart

Бэлэн мөнгөний машиныг "тоносон" хархыг эрэн сурвалжилж байна

2019-02-25 16:00:15

Өнгөрсөн оны 6 дугаар сард Энэтхэгийн Гувахати хотод нэгэн хачирхалтай, харамсалтай үйл явдал тохиолджээ. Тодруулбал, тус хотын нэгэн худалдааны төвийн бэлэн мөнгөний машин үйлчлүүлэгчдийг "дээрэмдсэн" хэрэг гарчээ. Хүмүүс тус машинд картаа уншуулахад  данснаас нь гүйлгээ хийгдсэн ч мөнгө нь гарч ирэхгүй байжээ.

Эцэст нь үйлчлүүлэгчдийнхээ гаргасан гомдлоос үүдэн асуудлыг шийдэхээр банкны ажилтнууд бэлэн мөнгөний машиныг онгойлгож үзтэл хэн урьдчилж төсөөлөхөөргүй зүйл болсон байв.

Тус машинд байсан 18 мянга орчим доллар буюу 2,9 сая рупитэй тэнцэхүйц хэмжээний бэлэн мөнгийг харх орж идсэн байжээ. Үүнээс үүдэн үйлчлүүлэгчдэд учирсан хохирлыг тус банк бүрэн төлж барагдуулжээ.

Харин "бэлэн мөнгөний машиныг "тоносон" харх хариуцлага хүлээх ёстой" гэсэн шийдвэрийг банк гаргаж,  түүнийг эрэн хайж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгө "дээрэмдсэн" хархыг олсон эсэх талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа юм.


Бэлэн мөнгөний машиныг "тоносон" хархыг эрэн сурвалжилж байна  
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй