Шууд Chart

Рами Малек алтан баримлаа “гэмтээх” дөхжээ

2019-02-26 10:13:52

Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр өглөө АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон. Тус наадмын Best performance by an actor in a leading role буюу Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг "Bohemian rhapsody" киноны Фредди Меркьюригийн дүрээр жүжигчин Рами Малек хүртэж, алтан баримлын эзэн болсон билээ. Тэрбээр шагналаа авсныхаа дараа тайзнаас буух үедээ унасан байна.

Сонирхуулахад, Рами Малек "Bohemian rhapsody" кинонд бүтээсэн дүрээрээ энэ жилийн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авсан билээ. Мөн тус бүтээлд Фредди Меркьюригийн дурлалт бүсгүй Мери Остины дүрийг бүтээсэн жүжигчин Люси Бойнтонтой албан ёсоор үерхэж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Рами Малек алтан баримлаа “гэмтээх” дөхжээ  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй