Шууд Chart

Сагсан бөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх 32 багийн нэр тодорлоо

2019-02-26 17:08:26

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ оны Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг БНХАУ-д олгосон. Тэгвэл тус тэмцээнд оролцох 32 багийн нэр эцсийн байдлаар тодорлоо.

Тухайлбал, Сагсан бөмбөгийн ДАШТ-2019 тэмцээнд Ази тивээс зохион байгуулагч орон болох БНХАУ-ын шигшээ баг болон Австрали, Иран, Япон, Йордан, БНСУ, Шинэ Зеланд, Филиппин, Африкаас Ангол, Кот Д'ивуар, Нигер, Сенегал, Тунис, Америк тивээс Аргентин, Бразил, Канад, БН Доминикан, Пуэрто Рико, АНУ, Венесуэл, Европоос Чех, Франц, Герман, Грек, Итали, Литва, Монтенегро, Польш, ОХУ, Серби, Испани, Турк улсын шигшээ баг хурд, хүчээ сорих юм байна.

Сонирхуулахад, ДАШТ-д орох шилдэг 32 багийн сугалаа ирэх сарын 16-нд урд хөршийн Шэнжень хотод болох аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сагсан бөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх 32 багийн нэр тодорлоо  
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй