Шууд Chart

Авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд найман шүүгчийг баривчлав

2019-02-28 16:15:11

Литва улсад нийт 26 хүнийг авлигын хэргээр баривчилсны дотор тус улсын 8 шилдэг шүүгч байв. Ерөнхий прокурорын зүгээс тэдгээр шүүгчдийн өмнө нь гаргаж байсан шийдвэрүүдийг хянахаа илэрхийлсэн байна.

Найман шүүгчийн хувьд тус улсын дээд шүүх, давж заалдах шүүхэд ажилладгаас гадна тэдэнтэй холбоотой гэх 5 хуульчийг ч баривчилжээ.

Авлигатай тэмцэх агентлагийн дарга Зидрунас Барткусийн мэдэгдсэнээр шүүгчид нь захиргааны, иргэний, эрүүгийн хэргийн шийдвэрүүдэд 1,000-100,000 еврог хахуульд авсан нотлох баримтууд байгаа ба прокурорт хахууль өгч нөлөөлсөн тохиолдол ч бий гэжээ.

Евробарометрийн 2017 оны судалгаагаар Литвачуудын 93 хувь нь авлига улсын хэмжээнд өргөн тархсан гэж хариулсан нь Европын холбоонд тавд бичигдэх өндөр үзүүлэлт юм.


Авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд найман шүүгчийг баривчлав  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй