Шууд Chart

Бүргэдийн баяр боллоо

2019-03-05 08:48:01

Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019-Бүргэдийн баяр” арга хэмжээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгууллаа.

Шувуучлахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 гаруй хувь нь 1-4 настай байдаг бөгөөд 5-6 нас хүрмэгц нь байгальд нь эргүүлэн тавьдаг аж.

Ингэж буцаах нь бүргэдийн нөхөн үржих, тоо толгой өсөхөд ихээхэн ач холбогдолтой юм.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд харцага овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам харах хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэрэг амьтдаар хооллодог, 30-50 жил насалдаг.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг. 

Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг.

Бүргэдийн баяр буюу Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхаглажээ.



























Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүргэдийн баяр боллоо  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-06 09:51
ха ха ха 2018 оны сурвалжлага 2019 онд оруулж байгаа юм уу даа.ккк.наад цас чинь улаанбаатарчууд бараг л монголчуудын хүслэн болчихоод байна сурвалжлагчаа.........Хааяа наад комныхоо араас гараад агаарт зураг хөрөг дарах зүгээр шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-06 09:07
bi olon kazak naiztai. itgelee olood nuhurluud l yvdag
zocnin [127.0.0.xxx] 2019-03-05 22:34
Mongol undestnii kazak tumen maani delhiid ooriin ulamjlalt soyol burgediin an gaaraa tanigdlaa. ODOO UUNIIGE ULAM SONIRHOLTOI JUULCNDIIG TATAH OLON SONIRHOLTOI YZYYLBEREER BAYJUULAARAI .
zochin [127.0.0.xxx] 2019-03-05 19:23
mash saakhan kharagdaj bn, unekheer avyaaslag ard tumen bn, Delkhiid neree gargasan ingej burgedeer an khiideg gazar barag baakhguu,Gants MONGOLD bn
Зочин [127.0.0.xxx] 2019-03-05 17:39
cool

Бидэнтэй нэгдээрэй