Шууд Chart

Канадын дипломатчыг төрийн нууцад нь халдсан хэмээн буруутгав

2019-03-05 14:18:17

Хятадын тал Канадын дипломатчыг төрийн нууцад нь халдсан хэмээн буруутгасан байна. Энэ тухай Хятадын коммунист намын сонинд, тус улсад баривчлагдаад байсан “Канадын дипломат асан төрийн нууц хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байна” гэж мэдээлжээ. Тодруулбал, Хятадад баривчлагдаад байгаа Канадын дипломатч асан Майкл Ковриг, мөн Хятадад баривчлагдсан Канадын иргэн Майкл Спавороор дамжуулан төрийн нууцтай холбоотой мэдээлэл хулгайлсан гэж буруутаж байгаа юм байна.

Одоогоор үүнээс илүү нарийн мэдээлэл байхгүй байна. Гэхдээ хэвлэлүүдэд Канадын дипломатчийн талаар мэдээлэхдээ, Хятадын харилцаа холбооны “Хуавей” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоу-г АНУ-д шилжүүлэх эсэх талаар сонсгол хурал болох гэж байгаатай холбон бичжээ.

Өнгөрөгч 12 дугаар сард Канадын талаас Хуавей компанийн гүйцэтгэх захирал Мэн Ванжоу-г Америкийн талын хүсэлтээр барьж хорьсны дараа, Хятадад Канадын бизнесмен Майкл Спавор, түүний дараа дипломатч асан Майкл Ковриг нар баривчлагдаад байсан юм.


Канадын дипломатчыг төрийн нууцад нь халдсан хэмээн буруутгав  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй