Шууд Chart

Даамын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2019-03-06 12:32:42

Дорноговь аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн энэ сарын 2, 3-нд болж ѳндөрлөлөө. Тэмцээнд ДДХмастер-2 Спортын мастер-2, ДМ-8 тамирчин оролцож, оролцсон тамирчидын 40 гаруй хувь нь улсын зэрэгтэй тамирчид байлаа.

Тус тэмцээнд эхний гурван байранд орсон тамирчид удахгүй болох Өсвөр Үеийн улсын аварга шалгарууах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Тус тэмцээний дүнг насны ангиллаар:

“5-7 нас охид”-ийн ангилалд 1-р байрт Э.Эмүжин /Сайншанд/, 2-р байрт Э.Номинжин /Айраг/, 3-р байрт Б.Нансалмаа /Эрдэнэ/,

“5-7 нас хөвгүүд”-ийн ангилалд 1-р байрт Х.Мөрөн /Айраг/, 2-р байрт М.Мөнх-эрдэнэ /Айраг/, 3-р байрт Б.Адъяанямсүрэн /Даланжаргалан/,

“8-10 нас охид”-ын ангилалд 1-р байрт Г.Шинэсаран /Сайншанд/, 2-р байрт Л.Минжирмаа /Сайншанд/, 3-р байрт У.Гансувд /Сайншанд/,

“8-10 нас хөвгүүд”-ийн ангилалд 1-р байрт Б.Мөнх-эрдэнэ /Сайншанд/, 2-р байрт Б.Сүхбат /Сайншанд/, 3-р байрт Б.Бат-амгалан /Эрдэнэ/,

“11-13 нас охид”-ын ангилалд 1-р байрт Н.Налжормаа /Сайншанд/, 2-р байрт Л.Надмид /Сайншанд/, 3-р байрт П.Уранцэцэг /Сайншанд/,

“11-13 Хөвгүүд”-ийн ангилалд 1-р байрт О.Хаш-эрдэнэ /Айраг/, 2-р байрт Ч.Амаржаргал /Сайншанд/, 3-р байрт Б.Гантогтох /Дэлгэрэх/,

“14-16 нас охидд”-ын ангилалд 1 -р байрт Б.Халиунаа /Даланжаргалан/, 2-р байрт Б.Лхагважаргал /Эрдэнэ/, 3-р байрт Б.Болоржаргал /Эрдэнэ/,

14-16 хөвгүүд”-ийн ангилалд 1-р байрт Б.Түвшин /Сайншанд/, 2-р байрт Б.Отгонбаяр /Эрдэнэ/, 3-р байрт Т.Мөнх-оргил /Замын-үүд/,

Багийн нийт дүнгээр: 1- байрт -Спортын мастер Б.Одонбаатар дасгалжуулагчтай /Сайншанд сум/, 2-р байрт-Ц.Батбаатар дасгалжуулагчтай /Эрдэнэ сум/, 3-р байрт-Ц.Батсайхан дасгалжуулагчтай /Айраг сум/ баг тамирчид тус тус эзэллээ.


Даамын аварга шалгаруулах тэмцээн боллоо   
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй