Шууд Chart

Б.Сарантуяа: Лондонгоос миний авч ирсэн костюмыг ээж минь өмсөхдөө тэр үед хамгийн “S” эмээ болсон байх

2019-03-07 09:45:11

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяаг танихгүй хүн бараг үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл дууг нь сонсдог гэхэд хилсдэхгүй. Тиймээс уншигчид түүний уран бүтээлийг ямар онцлогтойг надаар хэлүүлэлтгүй мэднэ. Иймд түүнтэй хувийн амьдралынх нь талаар ярилцахыг зорьсон юм. Ингээд бидний яриа өрнөлөө.

-Та дандаа завгүй явах юм аа. Утсаар ярих бүрт тэнд явж байна, энд тийм ажилтай байна гэх юм ...

-Харин тийм ээ. Энэ амьдралдаа ч дасч дээ.

-Яруу найрагч, хөгжмийн зохиолчид онгодтой байна гэдэг. Дуучинд онгод байдаг уу?

-Онгодгүй байвал үзэгчид маань намайг өнөөдрийнх шиг хүлээж авахгүй шүү дээ. Гэхдээ олон жилийн өмнө заримдаа яаж ч гоё хувцаслаад, хамгийн сайнаар дуулаад ч хүмүүс сайхан хүлээж авахгүй үе байсан.

-Харин одоо өөр болсон байлгүй дээ. Таныг тайзнаа гарах бүрт үзэгчид алгаа хорстол ташдаг шүү дээ?

-Энэ бол үеэ мэдэрч, дуучнаа хүндэтгэдэг болсных. Би 20 гаруй жил дуулж байгаа болохоор гэгээрч байгаа ч юм билүү. Дуу гэдэг цагаан замтай байдаг болохоор түүнийхээ буянаар намайг ивээлгүүлж байна.

-Та 29 насандаа “Зууны манлай дуучин”-аар тодорсон. Тухайн үед дуучин болох л хүслээр жигүүрлэж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Сайн дуучин л болчихвол бусад нь хамаагүй юм шиг боддог байж.

-Тухайн үед шантарч байв уу?

-Мэдээж. Наад зах нь цомог гаргах гэхээр ивээн тэтгэгч байхгүйд хамгийн их шантарч байсан. Тоглолтоо 80 мянган төгрөгийн ашигтай өндөрлүүлж байсан удаа бий. Хамтран ажилласан хүмүүс маань миний байдлыг мэдсэн болохоор мөнгө авъя гэж хэлж чаддаггүй байлаа. Тиймээс би тэднийг яаж шууд харь гэж хэлэх вэ “Найзынх нь тоглолтын орлого энэ” гээд бүгдээрээ караокед орж дуулж байлаа. Одоо ч уран бүтээлчид маань тоглолт нэг их ашигтай биш байвал мөнгө авна гэж улайрдаггүй. Тэгээд ч урлаг мөнгөөр үнэлэгддэггүй. Харин урлагийг мөнгөний ертөнц үнэлж болно.

-Олон жил дуулсан үеийн тань хамгийн сайхан мөч аль нь вэ?

-1995 он. “Аргагүй амраг” цомгоо гаргасан үе. Тэгэхэд манай улсад ганцхан FM байсан ч миний цомгийг ивээн тэтгэсэн. Магадгүй миний сэргэлэн зан тусалсан байх. Эсвэл авьяас маань тод байсан болохоор тэр биз. Тэр FM- ээр миний дуу хэзээ ч явж байдаг байлаа. Намайг хүндлэх хүн ч олширсон. Тиймээс би тэр үнэлэмжээ 20 гаруй жил алдахгүй юмсан гэж бодсон. Одоо ч гэсэн хэвээрээ байгаа биз дээ.

-Хэвээрээ байгаагийн мөн чанар нь юундаа байна вэ?

-Урлагтаа үнэнч явсных. Зарим хүн намайг “Ямар нэгэн арга хэмжээнд дуулахаараа амандаа орсон тоогоо хэлэх юм” гэдэг. Уучлаарай. Би үнэлүүлж чадаж байгаа болохоор тэгж хэлдэг юм.

-Дуучин болно гэсэн зорилгоосоо урваж байсан үе бий юү?

-Тайзнаас бууя гэсэн үе байсан л даа.

-Энэ бодолд тань юу нөлөөлөв?

-Шар хэвлэл. Хамгийн ихээр давшлуулсан дуучин нь би байсан. Үнэхээр өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүй хүмүүс миний талаар болоогүй зүйлийг болсон мэтээр бичсэн. Жишээ нь эх орноосоо урвасан, элэг нэгтнээ худалдсан, Германы дотоод явдлын яамтай хамтарч ажилладаг зэрэг үлгэр домог шиг юм гарч байлаа. Хамгийн харамсалтай нь тэдгээр цуурхалд тухайн үеийн уншигчид итгэдэг байсан. Тэд намайг таарсан газраа луйварчин, янхнаар дууддаг байсан. Хэрвээ би тийм хүн байсан бол өдийд энэ зэрэгтэй явахгүй. Олон хүүхдийн ээж ч болохгүй шүү дээ.

-Гэр бүл салахад хүртэл нөлөөлсөн байлгүй?

-Яг үнэн. Ялангуяа хоёр дахь амьдралд. Шар хэвлэлийнхэн хатгасаар байгаад манай гэр бүлд хэл ам авчирсан. Болоогүй зүйлийг болсон мэтээр бичнэ. Олон ярихаар биеллээ олдог гэдэг дээ. Миний амьдрал ёстой л тэдний хүссэнээр болсон. Түүнээс хойш би өөрийнхөө аз жаргалаас татгалзаж, хувийн амьдралдаа нэг ч алдаа гаргахгүйн төлөө явж, тэдний өмнө баатарлагаар зогсч чадсандаа өөртөө баярладаг.

-Тухайн үед гомдол гаргаж байв уу?

-Шороог чулуугаар дарна гэж Оросын алдарт зохиолчийн үгнээс ишлэл татаад алж өгч байсан. Залуухан ч байж, мунхаг ч байж. Одоо бодоход тэднийг зөнд нь л орхичих байсан юм билээ. Эсэргүүцээд байхаар тэгж хэлж байгаа хүмүүсийн бах нь ханаж байгаа аятай улам ихээр бичдэг юм билээ.

-Та одоо ч эрч хүчтэй байдаг. Энэ нь тэгж бичүүлсний ач байх даа?

-Тийм шүү. Байнга толгойгоо илүүлээд байвал өдийд ийм хэмжээний дуучин болохгүй байсан. Би маш их хор шартай. Энэ маань намайг газарт унахаас илүүтэй сөрж харах боломжийг бүрдүүлсэн. Би нэг удаагийн “Алтан микрофон” наадмын шагнал гардуулах үеэр “Дуулианы эзэн”-ээр шалгарахдаа “Намайг энэ алдарт хүргэсэн шар хэвлэлийнхэндээ баярлалаа” гэж хэлсэн. Харин тэгж хэлсний дараа тэд надад сайхан ханддаг болсон. Одоо ч ялгаагүй.

-Та үргэлж шинийг эрэлхийлдэг. Таны санаа байдаг уу, эсвэл зөвлөгчтэй юу?

-Бусдаас нэг их санаа авдаггүй ээ. Миний дотоод сэтгэл л хэлж өгдөг юм. Гэхдээ тусалдаг хүн байлгүй яах вэ. Ялангуяа сүүлийн үед хүний үг их сонсдог болсон. Энэ нь нас ахиж байгаатай холбоотой байх.

-Та өөрийгөө Монголынхоо рок поп урлагт хэр их хувь нэмэр оруулсан гэж боддог вэ?

-Нэлээд оруулсан шүү. Наад зах нь тайзан дээр бүжигчидтэй дуулах, хөгжмийн найруулга, анхны цомгийг ч гаргасан. Би дараагийн үеийнхэндээ ийм зүйл хийж болдог шүү гэдгийг биечлэн харуулсан гэж боддог. Туршилтын туулай ч болж явсан үе бий.

-Та өөртөө хэр их зав гаргадаг вэ?

-Гаргана аа. Найзууд маань заримдаа “Чи энэ их тоглолтын хажуугаар өөртөө яаж зав гаргаж чадаж байна аа. Хумс, нүүр чинь толийгоод л” гэдэг. Ер нь хүн аливаа зүйлд дасан зохицдог юм байна.

-Уран бүтээлийн талаар ийм байна. Таны хувийн тань амьдралын талаар сонирхох гэсэн юм. Болно биз дээ?

-Яруу найрагч Ш.Гүрбазар ах шиг “Та хариулахгүй ч байж болно” гэвэл болох л юм.

-Танд гэр бүлтэй болох бодол байгаа юу?

-Заяаны хань зам дээр гэдэг шиг таарах ёстой хүн байвал болохгүй гэхгүй. Түүнээс биш би хэн нэгэнтэй гэр бүл болж намайг “Гэр бүлтэй болох нь уу, яах нь вэ” гэсэн хүмүүсийн асуултад хариулахгүй.

-Хэрвээ гэр бүлтэй бол өнөөдрийнхөөсөө илүү амьдарна гэж боддог уу?

-Мэдээж. Хоёр хүний толгой зэрэг ажиллахаар амьдрал минь улам цэцэглээд байна биз дээ. Гэхдээ манай улсад гэр бүлтэй эмэгтэй дуучин олон байдаг ч надаас илүү эрч хүчтэй, сайхан амьдарч байгаа нь цөөн. Би ганцаараа амьдарсан ч хоёулаа мэт хөдөлмөрлөж, ухаанаа зарцуулж чаддаг.

-Гэхдээ өглөө бүр үнсэлтээр нь сэрэх хүнтэй болох юмсан гэж боддог байлгүй?

-Намайг хайрладаг хүн байдаг болохоор би нэг их тэгж боддоггүй юм аа.

-Хэн хайрладаг гэж?

-Миний сонсогчид.

-Таны тухай “Гэр бүлтэй болохоос илүү сайн гентэй хүний хүүхэд төрүүлэх хүсэлтэй байдаг” гэж ярихыг сонссон юм байна?

-Тэр хүмүүс миний дотор ороод үзчихээгүй байлтай. Юу гэж би тийм бодол тээж явах вэ дээ. Би хэн нэгний араас гүйдэггүй. Зав ч байхгүй. Харин намайг өөрийн болгох гэсэн хүн л миний араас гүйх байх.

-Бас биеийнхээ өөхийг соруулсан гэх юм билээ?

-Би “Нойр булчирхайны өвчтэй юу”, “Хамраа өндөрсгүүлсэн үү” гэдэг асуултад хариулах дургүй. Тиймээс энэ асуултыг ч орхимоор байна. Тэгээд ч найз бүсгүйтэйгээ кофе уунгаа буу халаад сууж байгаа биш. Энэ чинь миний хувийн асуудал. Хэрвээ та миний гоо үзэсгэлэнгийн талаар ярих гээд байгаа бол зөв хооллолт төвийн Анужин багш, “Туяарах” салон, Шилмэл загварын ордон, “Континенталь” зочид буудлын фитнес клуб зэрэг байгууллагын эздээс асуугаарай. Гэхдээ хэзээ нэгэн цагт намайг нэг мюзиклд дуулах гэхээр найруулагч нь “Хамрынхаа нэг угалзыг авахуул” гэвэл сайн авч чаддаг эмч хайж байгаад авахуулна. Гэхдээ бурхан надад сайхан бие заяасан. Миний насны эмэгтэй энэ хэмжээний харагдана гэдэг байж болох л зүйл. Тэглээ ч би өөрийгөө улам сайхан болгоно. Бусад хүмүүс намайг юу гэж хэлэх нь хамаагүй. Хамгийн гол нь өөрөө өөртөө таалагдах нь чухал. Охин маань намайг “Та миний амьд барби” гэдэг. Өдөр бүр үсээ янзлуулж, биеийнхээ гоо сайханд анхаарч барби шиг гуалиг болохын төлөө хичээж байгаа болохоор тэгдэг биз.

-Ээж тань залуу байхдаа тань шиг эрч хүчтэй байсан уу?

-Багш хүн болохоор над шиг сайхан хувцас өмсч үзээгүй. Даруухан хувцас л сонгодог байсан. Тэр үед миний ээж сайхан хувцас өмсөөсэй гэж бодогддог байлаа. Ээж маань өндөр настай болсон хойноо сайхан хувцас өмсөхийг хичээдэг болсонд нь би баярладаг. Би дээхнэ Лондон яваад ирэхдээ өмд, цамц, костюм авчирсан чинь яг таарсан. Би ээжийнхээ размерийг мэддэггүй хэрнээ тааруулсан байна гээд бод доо. Тэр хувцсыг ээж өмсөөд магадгүй хамгийн “S” эмээ болсон байх.

-Тэр үед ээж тань юу гэж байсан бэ?

-“Миний охин ээждээ маш их хайртай юм байна даа” гэж байсан. Ээж маань өөрийгөө намхан гээд байдаг юм. Тиймээс би “Европ эмээ нар тань шиг л нуруутай юм байна шүү дээ. Танд энэ хувцаснууд яг таарч байгаа биз дээ. Тиймээс та өөрийгөө намхан нуруутай гэж битгий бодоорой” гэж хэлсэн.

-Хүүхдүүд тань ямар сургуульд суралцдаг вэ?

-“Орчлон” сургуульд.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болгохыг хүсч байна вэ. Томынх нь бараг тодорхой болчихсон байлгүй?

-Хоёр том хүүгээ өөрсдөө мэд гэж хэлсэн. Сонирхлынх нь дагуу явуулбал илүү амжилтад хүрнэ. Охин маань бүжиглэх дуртай, чадвартай юм билээ. “Щелькунчик” нэртэй балетийн сургуульд давхар хичээллэдэг. Амьдрал дээр чадвартай мэргэжилтэн болох нь чухал. Хүн бүр математикч болох албагүй гэдэг биз дээ.

-Одоогоор танд болздог хүн байгаа юу?

-Энэ асуулт тань хувийн чанарынх байна. Тиймээс хариулахыг хүсэхгүй.

-Гавьяат жүжигчин Т.Ариунаа та хоёрыг хүмүүс дайсан мэтээр төсөөлдөг байсан. Одоо ч хэвээрээ гэх юм билээ. Та хоёр бие биеэсээ суралцдаг уу?

-Суралцалгүй яах вэ. Бас хэн хэнийгээ хурцалдаг. Харамсалтай нь бидэнд өөд өөдөөсөө хараад зөвлөлдөх боломж гардаггүй. Хааяа студид таарахдаа мэнд мэдээд л өнгөрдөг. Заримдаа “Харанга”- ын Лхагваа, Чука, Т.Ариунаа зэрэг “саак” уран бүтээлчидтэй нэг үе болж байгаадаа бахархалтай санагддаг. Өөрийн эрхгүй тэдэнд хайртай. Тэднийг хэн нэгэн дайрч давшилбал өмөөрөхийг хичээдэг.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Сарантуяа: Лондонгоос миний авч ирсэн костюмыг ээж минь өмсөхдөө тэр үед хамгийн “S” эмээ болсон байх  
Үзсэн: 5983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-03-17 03:18
Duulahdaa oliiguud gengneed, yag l neg YAKUT avgai bolson bnlee bas aimaar tomorno geech
Зочин [127.0.0.xxx] 2019-03-08 23:50
https://news.mn/r/599218/ энэ ярилцлага байна
иргэн [127.0.0.xxx] 2019-03-08 12:52
үзэгч байхгүй бол би хэн билээ гэдгээ бодож ярьж байх л хэрэгтэй,энэ дуучин нэртэй новшнууд 1 удаа эх үрсийн баяраар бүх ээжүүддээ зориулаад бүгдээрээ нийлээд үнэ төлбөргүй 1 тоглолт хийгээд баярлуулчихъя гэсэн сэтгэл гаргаж байхыг нь сонссон уу,энэ мөчөөр л мөнгө олох боломжтой гээд ойлгочихсон новшийн шуналтнууд,энэ урлагийн нэртэй шуналын типнүүд
Зочин [127.0.0.xxx] 2019-03-08 08:18
Энэ 10 жилийн өмнөх ярилцлага байна MNB байж шинэ юм тавилдаа
Ахмад багш [127.0.0.xxx] 2019-03-07 23:27
Хүн бүр 10 хуруу тэгш биш шүү дээ. Сарантуяа гэдэг дуучин төрсөнд талархаж байна аа, монголын минь нэг сайхан эмэгтэй шүү. Хувь хүн сонирхлоороо юу хийх нь өөрийнх нь хувийн асуудал. Юу ч хийдэг бай сайхан дуулдгийнх нь хувьд хүндэлнэ, би. Сараадаа эрүүл энх, аз жаргалыг хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 18:15
Mart-iin 8nii bayariin mend hurgey. Ene olon jil Mongoliin estradadiig hegjuuleh uilsed terguulj yavdagt chin bayarladag, baharhdag, gehdee haaya buynii uils hiij baival ulam saikhan haragdah baikh daa ba
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 17:09
Ene halh abgai nar neg iimerhuu l ym yarihiin idsen ususan omssn zuusn gd l
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 17:50
Tenegteed bai. Yuni idsen uusan dongosood bga um. Bidnii ueiinxen bugd saraadaa xairtai. Xeneer ch deerelxuulexgui shuu. Chi taizaa ezegneed Sarantuya shig duulj chadaxuu. Naad survaljlaga avch baigaa xun chin teneg 2 um sauux um. Tuund ni taaruulj xariulna bizdee. End setgegdlee uldeesen xumuus ch gesen шшriinxшш xer xemjeeg l xaruulj bichsen baina. Xun muulaxaasaa шmnш шшriinxшш tolgoi dotorxoo ux.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 15:52
Хѳѳрхий зайлуул Хѳвсгѳлийн залуутай холбогдоод дархад удганы хараал хүрээд нэг л биш болсон .Залуу охид хүүхнүүд минь цаг зуурын жаргал эд хѳрѳнгѳнѳѳс болж гэр бүл салгах дэмий гэдгийн тод жишээ Сарантуяа аниа шүү.Болж байгаа алга нэг хоосон хүн .
фэн [127.0.0.xxx] 2019-03-07 15:27
Сайхан эмэгтэй, чадвартай дуучин, Таныг сонох дуртай шүү, амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 15:19
Bi taniig duund mash ix durtai mundag busgui amjilt
Х зочин [127.0.0.xxx] 2019-03-07 14:48
Юутай ч баярын мэнд хvргэе. 20 гаруйхан жил дуулж байгаа байж 20-р зууны манлайгаасаа татгалзчихаач. Би л хувьдаа сонсох дургуй. Ямаа шиг орилдог юм. Баярцэцэг гэж дуучиныг сонсох дуртай даруухан, тосон хоолойтой. Оросууд их уриж дуулуулдаг юм бна лээ. Ер нь оркууд л сонсдог юм бишvv.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 15:37
Shaana biz chi!!! Ataarhaj uhleeldee
Х зочин [127.0.0.xxx] 2019-03-07 14:48
Юутай ч баярын мэнд хvргэе. 20 гаруйхан жил дуулж байгаа байж 20-р зууны манлайгаасаа татгалзчихаач. Би л хувьдаа сонсох дургуй. Ямаа шиг орилдог юм. Баярцэцэг гэж дуучиныг сонсох дуртай даруухан, тосон хоолойтой. Оросууд их уриж дуулуулдаг юм бна лээ. Ер нь оркууд л сонсдог юм бишvv.
Х зочин [127.0.0.xxx] 2019-03-07 14:48
Юутай ч баярын мэнд хvргэе. 20 гаруйхан жил дуулж байгаа байж 20-р зууны манлайгаасаа татгалзчихаач. Би л хувьдаа сонсох дургуй. Ямаа шиг орилдог юм. Баярцэцэг гэж дуучиныг сонсох дуртай даруухан, тосон хоолойтой. Оросууд их уриж дуулуулдаг юм бна лээ. Ер нь оркууд л сонсдог юм бишvv.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 23:31
Ter ymaa shig orildog chini Ariunaa shuu Chi tom anduurch baina huchirheg hooloig Nadad Ariunaagiin charlaj mailah ystoi taalagddaggui daljignuur baidal ni Saraag hundetgej demjdeg shuu
Дуучин [127.0.0.xxx] 2019-03-07 15:32
Тэнэг годрон минь юун ямаа. Давтагдашгуй хучирхэг дуучин, дуурийн хэмжээний хучтэй ер бусын тунгалаг хоолой. Маш сайн боловсролтой, орос хэл торолх хэл, сайхан англи хэлтэй. Ийм дуучин хаана хэн байна аа. Тэнэгээрээ буу гайхуул даа.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 14:23
тоглолт хийх гээд байгаа юм уу шууд хэлээч юун лондон
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 11:33
Xuchirxeg uxaalag emegtei shuu
Зочин [127.0.0.xxx] 2019-03-07 10:49
Сайн дуучин сайн ээж Амжилт

Бидэнтэй нэгдээрэй