Шууд Chart

“Ээждээ захидал бичээрэй” уралдааны гуравдугаар байрт шалгарсан захидал

2019-03-10 13:00:00

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд гуравдугаар байрт шалгарсан О.Адьяагийн Өмнөговь аймгийн Ноён сумаас Эрдэнэт хотод суугаа ээж Буянжаргалдаа бичсэн захидлыг хүргэж байна.

Сайн байна уу? Ээдрээт орчлонгийн жам ёсоор энэ баялаг амьдралын замын дунд учирсан эрхэм танд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэн алс холын цэлгэрхэн нутгаас гар сунган мэндчилж байна. Хачирхалтай бөгөөд ээдрээтэй амьдралын хувь тавилангаар зүс үл таних нэгэн эмэгтэй тантай миний амьдралын түүх холбогдож, эхэлснээс хойш эдүгээ 20 жил өнгөрчээ. Тэртээд урсан өнгөрсөн цаг хугацааны урсгалд есөн настай жаахан охин би хүнд өвчний улмаас хайртай ээжийгээ алдчихаад хоёр өнчин дүүгийнхээ хамт хорвоод гурвуулаа бөртийж үлдсэн хатуухан болоод хүндхэн өдрүүд хэдийнээ ард хоцорсон ч алган дээр тавьсан мэт сэтгэлд минь тодхон үлдэж дээ. Тэртээ 1998 оны зуны тэр нэгэн үдэш үнээний зэлэн дээр нагац эгчийн маань “Адьяа миний дүү шинэ ээжтэй болно, ээж гэж дуудаарай” хэмээн хэлсэн тэр үеэс миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж билээ. Маргааш нь манайд хойд зүгээс гурван мотоциклоор хүмүүс ирж, баяр ёслол шиг зүйл болж, нэгэн эмэгтэй манайд үлдэж хоцорсон нь та байлаа. Та бид хоёр ээж охин болж амьдрах гэж үзсээр гурван жилийг ардаа орхисон ч бидний харьцаа улам ээдрээтэй болсноор барахгүй биднийг гэх ганцхан аав минь таныг л өмөөрч биднийг зоддог болсон юм даа. Энэ үеэс би таныг үзэн ядаж, энэ хорвоогийн хамгийн муу, өөдгүй хүн гэдгээр төсөөлөн бодох болсон. Бага дүүг минь орондоо шээхэд, хахир хүйтэн өвлөөр та гудсыг нь гадаа гаргаж өнжөөгөөд орой хөлдүү хүйтэн гудсан дээр нь унтуулдаг байхад 10 нас хүрсэн би орондоо шээж, үс минь бөөстөөд сургуульдаа явахаас хүртэл ичдэг байлаа. Таныг өмөөрөн “ Нэгэнт үхсэн ээжийгээ юуг нь санадаг юм” хэмээн намайг загнаж зодож байсан тэр л өдөр аав та хоёртой хамт байсан сүүлчийн өдөр байсан даа. Дүү бид хоёрыг сургуульдаа явсан хойгуур та хоёр бага дүүг минь буурин дээрээ орхиод Эрдэнэт хот руу нүүгээд явчихсан байсан. Энэ үеэс аав та хоёрыг үнэхээр их үзэн ядаж ахин хэзээ ч уучлахгүйгээр, дахин хэзээ ч уулзахгүйгээр явсаар хэдийнээ 20-иод жил өнгөрч, би 30 нас хүрчээ. Одоог хүртэл хэн хэн нь тэр хар дарсан өдрүүдийг мартаж чадалгүй явсаар та бид хоёр хэн хэн нь ээж болсон. Одоо тэр хар өдрүүдийг мартаж хоёр биенээ уучлан амьдралдаа харамсах зүйлгүй явахыг л би хүссэн юм. “Намайг уучлаарай” гэсэн энэ үгийг би танд хэлчихвэл сэтгэлийн доторх хүндхэн ачаа минь гээгдэж, онгойх юм шиг санагдаад байх юм. Танаас гуйх бас нэгэн гуйлт бол аавыг минь хайрлан халамжилж, эцсээ хүртэл хамт байгаарай гэж хэлэх гэсэн юм. Үр хүүхдээ хаясан буруутан нэртэй харамсаж амьдардаг байлгүй хөөрхий. Одоо надад аав та хоёрт гомдох зүйл алгаа. Надад болоод хоёр дүүд минь санаа зоволтгүй тайван амьдар даа. Бид сайхан амьдарч байгаа. Та намайг хуримаа хийхэд аавын минь хувцсыг сольж өгөөд дэмжээд явуулчихсан бол би танд маш их баярлах байлаа. Гэхдээ яахав дээ. Зүгээр дээ. Та хоёр бие биенээ энэ яваа насандаа үзэн ядаж бидэн шиг болчихвол бас хэцүү шүү дээ. Танд бид төвөг удаж, сэтгэлийн зовлонд унагасан бол дүү бидэн гурвыг уучлаарай. Бас та бидэн гурвын өмнө гэмшиж явдаг бол, тэгэх хэрэггүй биз дээ. Бидний амьдрал жаргалтай, би амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болохоор танд гомдох гомдол минь тайлагдчихсаан. Одоо танаас ганцхан гуйх зүйл бол аавыг минь л хайрлаж яваарай. Энэ богинохон амьдралд сэтгэлийн өргүй сайхан амьдрах юмсан гэж л би бодсон юм. Баяртай.


“Ээждээ захидал бичээрэй” уралдааны гуравдугаар байрт шалгарсан захидал  
Үзсэн: 2611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
1 [127.0.0.xxx] 2019-03-15 10:38
tiimee ter aaviig nutgiinhan ni mednee daanch dee toruulsen uree buiran deeree ingeed hayad yavchih ch gej dee gej olon hun gaihaj bsan daa burhan bolson eej ni bagsh hun bsan ohin ni eejiigee mergejliig ovlon bagsh bolson bololtoi .ter hoid eej yag end bichsen shig hatuu eej gej duulddag bsan odoo 2 uulaa hogshrood zoolroo bailgyi dee .Hoorhii ene 3 huuhed zovlon daasan huuhduud odoo jargaltai saihan yava bh daa
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 12:04
Sain saihan buhniig husie duu d.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 09:22
Egch ni Unshaad shuud l uilchlaa Adiya mini Unen gehed denduu unen my duu olon jil yag yaj amidarsniig mednee My duu Uhaantai hun yumaa Urtei hanitai bolsond ni tom bayar hurgie
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 08:06
tiimee uuchilal bol uhaantai hunii l hiih uildel mundag baina iluu amjilt husie
Nnnnnn [127.0.0.xxx] 2019-03-13 01:46
Sain bn uu. Enehuu zahidliig unshaad uuchlal guij chadna gedeg ni ih mundag um. Ter eej hetsuu l hun bn hezee ch gerwl giigeegui l bn. Zuulursun bol aabiinh ni deeliig soliod yavuylah biz. Chamd sain hani ijil sain hadam aav eej taarsan baij gemeene sain yavaa baih gedegt itgedeg. Sain saihniig husen eruue.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 20:06
Тиймээ бяцхаан хөөрхөн биедээ ахадсан амьдралын хатуу хөтүүг үүрч, дүү нараа өдий зэрэгт хүртэл авч яваа шавь чамаараа бахархаж байна. Уучлал гэдэг ухааных мундаг байна. Сэтгэл баян, итгэл дүүрэн охин минь баяр хүргэж, ажилд нь амжилт амьдралд нь эрүүл энх сайн сайхныг хүсье!
Bayrlalaa [127.0.0.xxx] 2019-03-12 22:25
Bayrlalaa
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 16:40
Uchlana Gedeg mundag bna
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 15:19
Уучлал гэдэг үнэхээр агуу зүйл
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 20:12
Захидал уншаад шалгаруулах их хэцүү байхаа. Бодит амьдралыг үндэслээ байлгүй дээ.
Zz [127.0.0.xxx] 2019-03-10 19:51
Сүүлийн хэдэн жилийн эхний 3 байрыг хараад бхад ихэвчлэн эмзэг сэдэв хөндсөн захидал түрүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хойд ээждээ бичсэн захидлуудыг уншаад л шүүгчдийн сэтгэл их хөдөлдөг бололтой. Харах өнцгөө жаахан өөрчилвөл зүгээр сэн.
Zochin [127.0.0.xxx] 2019-03-10 18:11
Uuchlal bvh aguu ih setgelees gardag yum shvv. Mundag yumaa
болрцэцэг [127.0.0.xxx] 2019-03-10 17:44
үнэхээр бичсэн байна шүү бусад захидлыг нь яаж олж унших вэ
Ok [127.0.0.xxx] 2019-03-10 17:11
Маш мундаг байна... Энэ амьдрал унэн бол уучлаарай гэж хэлж байгаа чи унэхээр гайхамшиг. Аавынхаа тээж шаналж яваа зовлонг хугасалсан чи чиний удам сайхан амьдарна ааа
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 14:37
Нас өтлөхийн хирээр ухаан суусан байлгүй дээ тэр хойд эх хэмээгдэх эмэгтэй.Ийм амьдралыг туулах нь бттгий хэл уншихад л өр өмөрч сэтгэл шимширч байна.Өнчирч үлдсэн 3н нялх үрээ буурин дээрээ хаяад эм дагаад явсан эцэг нэртэн ч тэр хойд эхээс дутах юм алга.Тийм дээ ч өмссөн хувцас шигээ ядруухан сэтгэлтэй яваа байлгүй дээ эцэг нь.Хатуу хатуу гэхэд яаж ингэж хатуурхаж чаддаг байга аа.Ухаан муутай хүн малнаас ч дор байх юм даа.Би л хувьдаа сайн сайхныг ерөөж чадахгүй нь дээ.Уучлаарай.
анда [127.0.0.xxx] 2019-03-10 14:18
Зочин [127.0.0.xxx] 2019-03-11 16:02
Setgel mini ih uvduh ym da ih uillaa tanid ulam ih amjilt hvsie
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 13:43
Tand bayrlalaaa

Бидэнтэй нэгдээрэй