Шууд Chart

Москвагийн алдарт "Большой театр"

2019-03-11 10:07:46

Дэлхийн соёл урлагийн гайхамшигт төвүүдийн нэг болох ОХУ-ын Москва хотод байрлах Большой театрын тухай товчхон мэдээллийн та бүхэнд хүргэж байна.

1776 онд 2 дугаар Екатерина хатан хаан тухайн үеийн Москва хотын амбан захирагч Урусовд театр барих эрх олгожээ. Их театрын анхны хувилбарууд 1780-аас  1808 оны хооронд гурван удаа түймэрт өртөж устсан тул, 1818 онд Петербургийн шинжлэх ухааны академи Москвагийн театрын барилга төслийн уралдаан зарлажээ. Тухайн уралдаанд Академийн ректор Алексей Михайловын бүтээл түрүүлсэн байна.Хожим нь түүний төслийг Итали гаралтай уран барилагч Осип Бове сайжруулж 1821 онд барилгын ажлыг эхлүүлсэн байна. Большой театрын нээлтийн үйл ажиллагаа 1825 оны 1 сарын 18-ны өдөр болсон байна. Өнөөдөр Большой театр нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, томоохон дуурь бүжгийн театрын нэгт тооцогддог юм.

Хэдийгээр тус театр 2005 онд хаалгаа барьж, театрын барилгын 70 гаруй хувь нь сүйдэж, хагарал гэмтэл үүссэн хэдий ч дахин ажиллуулах шийдвэрийг гаргаж, сэргээн засварлахын тулд гурван жилийн хугацааг зарцуулжээ. Театрыг дахин нээх товыг 2008 он гэж  байсан ч нэг бус удаа хойшлуулсаар 2011 онд хаалгаа нээж, гала тоглолтоо хийж байв.


Москвагийн алдарт "Большой театр"  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй