Шууд Chart

Майами мужид авлигатай тэмцэх бүлэг байгуулагджээ

2019-03-11 12:19:59

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо олон улсын авлигатай тэмцэх зорилгоор тус улсын Майами мужид салбар нэгж байгуулсан байна. Тухайлбал, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг компани, иргэд гадаад улсад бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа төрийн албан тушаалтнуудад хахууль өгөх асуудлыг түгээмэл гаргадаг гэнэ.

Энэ сард шинээр байгуулагдаж буй уг нэгж нь Өмнөд Америкийн бүс нутгийг хариуцан ажиллах юм байна. Энэ бүлэгт ахлах агент, санхүүгийн шинжээч, цагаан захтны болон авлигын гэмт хэргээр мэргэшсэн хүмүүс ажиллах ажээ.

Одоогийн байдлаар Нью Йорк, Вашингтон, Лос Анжелес хотуудад авлигатай тэмцэх бүлэг байгуулаад байгаа юм байна.


Майами мужид авлигатай тэмцэх бүлэг байгуулагджээ  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй