Шууд Chart

Эх орны сэдэвт Орос, Монгол хүүхдийн найрал дууны наадмын удирдамж

2019-03-11 17:47:38

Монгол, Орос улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх,  эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож байна.

Тус ойн хүрээнд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын дуу хөгжмийн багш нарын холбоо хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын найрал дууны хамтлагуудын дунд орос, монгол хэл дээр гоцлолтой найрал, найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах улсын уралдааныг зарлаж байна.

Уралдааны удирдамжийг та бүхэнд хүргэе.


ЭХ ОРНЫ СЭДЭВТ ОРОС МОНГОЛ ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ
НААДМЫН УДИРДАМЖ

“Болор од” олон улсын урлагийн наадмын Монгол дахь уралдаан

Зорилго:

Монгол, Орос улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх,  эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын найрал дууны хамтлагуудын дунд орос, монгол хэл дээр гоцлолтой найрал, найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах улсын уралдаан зарлаж байна.

Хамрах хүрээ:

Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд, орос хэл дээр сургалт явуулдаг тусгай сургуулиуд, найрал дууны тусгай хамтлагууд

Зохион байгуулалт:

Бүртгэлийг  03 дугаар сарын 18 нд МҮОНРТ –ийн байранд 10:00-18-00 цагт хийнэ.  Уралдааныг 3-р сарын 30,31 нд МҮОНРТ-ийн Цагаан лавай студид зохион байгуулна. Шалгаруулалтанд тэргүүн  байр эзэлсэн хамтлагийн бичлэгийг ОХУ-ын Буриад улсын Эрхүү хотноо болох “Болор од” олон улсын уралдаанд явуулж тэндээс шалгарсан хамтлаг  2019 оны 5 дугаар сарын 9-нд  ОХУ-ын Москва хотын төв талбайд болох Ялалтын концертонд оролцоно. 

Уралдаанд тавигдах шаардлага:   

Наадамд найрал дууны хамтлаг бүр 2 дуугаар оролцоно. Үүнд:

а/ Орос хэл дээр эх орон, ээж аав, цэргийн  сэдэвт дуу

б/ Монгол хэл дээр эх орон,  ээж аав, цэргийн сэдэвт  дуу 

в/ бүтээлийн үргэлжлэх хугацаа 6 минутаас ихгүй байна

Дээрх 2 дууны аль нэг нь гоцлолтой  найрал дууны бүтээл байна. Дуулагдах дуунууд чанарын өндөр ур чадвар шаардсан байна.

Уралдааныг ОХУ-ын “Болор од” наадмын шүүгчдийн төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн багш нар, уран бүтээлчид дүгнэнэ.  

Уралдаан зохион байгуулах газар 

Уралдааныг МҮОНРТ-ийн Цагаан лавай студид зохион  байгуулах ба тухайн үед оноогдсон цагуудаар сургууль тус бүрийг оролцуулна. 

Шагнал урамшуулал

    Уралдаанд оролцох хамтлаг багшийг:

1. Дууны сонголт

2. Найруулга

3. Найрал дуучдын болон хормейстр багшийн ур чадвар

4. Тайзны соёл, хувцаслалт

Бэлтгэл зохион байгуулалт зэрэг шалгуураар дүгнэж дараах байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

Тэргүүн байр: Байгал нуурын хүүхдийн зусланд 7 хоног хамтлагаараа амрах эрх, 

Дэд байр: Хамтлагаараа Найрамдал зусланд амрах эрхийн бичиг,  

Гуравдугаар байр:  Өргөмжлөл, мөнгөн шагнал 2,000,000 төг

Шилдэг удирдаач багш: Өргөмжлөл мөнгөн шагнал 500,000 төг

Шилдэг аронжировщик багш: Өргөмжлөл мөнгөн шагнал 500,000 төг

Жич: Уралдаант байр эзэлсэн хамтлагууд 2019 оны 9 сард Монгол улсад зохион байгуулагдах Хүүхдийн гала концертонд оролцох эрх.    

Зохион байгуулагч:

МҮОНРТ 
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар
Нийслэлийн соёл урлагийн газар
Монголын дуу хөгжмийн багш нарын холбоо


Эх орны сэдэвт Орос, Монгол хүүхдийн найрал дууны наадмын удирдамж  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй