Шууд Chart

"Монгол цэргийн өдөр"-т зориулсан нөхөрсөг тэмцээн боллоо

2019-03-12 13:17:06

"Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан ЗХЖШ-аас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудын нөхөрсөг тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгууллаа.

БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, Дотоодын цэрэг гэсэн 10 багийн удирдлагууд буудлага, гар бөмбөг, биллиард гэсэн гурван төрлөөр гурван өдрийн туршид өрсөлдлөө.

Гар бөмбөгийн тэмцээний нэгдүгээр байрт хурандаа Т.Өлзийбаяр ахлагчтай ТЕГ, хоёрдугаар байрт хурандаа Б.Нямгомбо ахлагчтай ШШГЕГ, гуравдугаар байрт хурандаа Д.Ганхуяг ахлагчтай БХЯ-ны баг тус тус шалгарав.

Тэмцээний хаалтын ёслолд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, БХЯ-ны Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргал нарын албаныхан оролцож, амжилттай оролцсон тамирчдад шагналыг нь гардуулж өгөв.

Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр бригадын генерал Б.Амгаланбаатар "Бид өнөөдөр ялж, ялагдах нь чухал биш. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулсан, нөхөрлөлийг маань бататгаж өгсөн чухал арга хэмжээ боллоо" гэдгийг онцолсон юм гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.


"Монгол цэргийн өдөр"-т зориулсан нөхөрсөг тэмцээн боллоо  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй