Шууд Chart

АНУ далавчит пуужингийн эд анги үйлдвэрлэнэ

2019-03-12 13:42:40

АНУ өчигдөр Дунд болон бага тусгалын пуужин устгах гэрээнээс гарахаар бэлтгэж байгаагаа зарласны дараа “Газарт суурилуулдаг далавчит пуужингийн системийн эд ангиудыг үйлдвэрлэж эхэлнэ” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Мишель Балданза мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бид бүхэн хоёрдугаар сарын 2 хүртэл гэрээний дагуу хүлээсэн үүрэгтэй маань зөрчилдөж байсан пуужингийн системийн туршилтаа хийхийн тулд эхнээс нь эд ангиудыг үйлдвэрлэж эхэлнэ” гэж ярьсан байна. Мөн “Энэ судалгаа шинжилгээний ажил өөрчлөгдөж хүчингүй болж болно. 2019 оны наймдугаар сард биднийг гэрээнээс гарахаас өмнө ОХУ бүрэн дүүрэн буулт хийж, үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэжээ. 

Пуужингийн талаарх үйл ажиллагаанууд нь цөмийн зорилгогүй байх болно гэж мэдээлсэн байна. Энэ тухай АНУ-ын Зэвсгийн хяналтын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын туслах байсан Франк Роуз "Пентагон энэ мэдэгдлээрээ Оросын талд гэрээгээ биелүүл гэдэг шахалт үзүүлэх зорилготой байна" гэж дүгнэсэн байна.

Тэрбээр одоо Вашингтон дахь бодлого судалгааны институтыг ахалж ажилладаг юм байна. “Оросын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс нааш АНУ газарт суурилуулдаг далавчит пуужин хөгжүүлэх ажлаа урагшлуулна гэдгээ ил цагаан илэрхийлж буй хэрэг гэж би таамаглаж байна” хэмээн шинжээч Роуз ярьжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ далавчит пуужингийн эд анги үйлдвэрлэнэ  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 16:18
Тэр эд ангиа Хойт Солонгост нийлүүлнэ.

Бидэнтэй нэгдээрэй