Шууд Chart

"Байлдагчийн зүрхнээс дуулж байна" хүндэтгэлийн тоглолт боллоо

2019-03-12 20:05:29

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд "Байлдагчийн зүрхнээс дуулж байна" хүндэтгэлийн тоглолтыг ЗХЖШ, ЦДБЭЧ-аас хамтран зохион байгууллаа. Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаагаа зохион байгуулж байгаа энэхүү хүндэтгэлийн тоглолтод Зэвсэгт хүчний 14 анги, байгууллагын 40 гаруй авьяаслаг цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч байлдагч нар оролцож, авьяас билгээ толилууллаа.

Дэлхийн болон Азийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээний тусгай байрын шагналт, бүжгийн спортын мастер, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Б.Цэлмэг, ОХУ-ын Буриад улсад зохиогдсон Олон улсын дууны тэмцээний тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн байлдагч Ц.Доржсүрэн, "Гэгээн алсын одод-2010" хүүхдийн урлагийн их наадмын анхны гранприйн эзэн, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Э.Бямбажав, "Сарны цом-2017" бүжгийн наадмын тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэд түрүүч Т.Бямбадашням, "Уяачид дуулж байна-2018" улсын уралдааны шилдгийн шилдэг дуучин, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэд түрүүч О.Хувьтөгөлдөр, "Би эстрадын дуучин" уралдааны тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Д.Нямбаатар, "Авьяас" уралдааны мөнгө, хүрэл медальт, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн дэд түрүүч А.Батсайхан болон Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч Г.Гансүх, ахлах байлдагч Б.Отгондалай, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд түрүүч П.Мөнхтүшиг, ахлах байлдагч О.Содгэрэл, байлдагч О.Өлзийбаатар нарын олон авьяаслаг залуус үзэгчдийг байлдан дагуулав.

 

Тоглолтын хаалтын ёслолд ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат "Энэхүү хүндэтгэлийн тоглолт нь Зэвсэгт хүчинд алба хааж буй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч нарын авьяас чадварыг иргэд, олон нийтэд хүргэх, урлаг, соёлоор дамжуулан цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаахын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна. Авьяаслаг хөвгүүдийнхээ тоглолтыг ирж үзсэн эцэг, эхчүүд та бүхэндээ маш их баярлалаа" гээд тоглолтод оролцсон цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад талархал гардуулан өгсөн юм.

Эх сурвалж "Соёмбо" сонин


"Байлдагчийн зүрхнээс дуулж байна" хүндэтгэлийн тоглолт боллоо  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй