Шууд Chart

Агаарын бохидлоос болж нас барсан хүний тоо 2 дахин өсчээ

2019-03-13 13:21:48

Герман, Кипр улсын эрдэмтэд хамтран судалгаа явуулж, үр дүнг нь өчигдөр зарлалаа. Тэдний мэдээлж байгаагаар, агаарын бохирдлын нөлөөгөөр 2015 онд л гэхэд 8.8 сая орчим хүн нас барсан байна. Энэ үзүүлэлт нь үүнээс өмнө тооцоолж байсан 4.5 сая гэдэг багцаа тооноос хоёр дахин их тоо юм байна.

Мөн судалгааны гол анхаарал хандуулсан Европын улсуудад жил бүр 790 мянга орчим хүн ийм шалтгаанаар нас барж байна. Үүний 40-80 хувь нь зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчнөөс болжээ. Нас барсан хүмүүсийн наслалт дунджаар хоёр жилээр буурсан байна. Тайланд өгүүлснээр эрүүл мэндэд нөлөөлөөд байгаа агаарын бохирдол нь Европод дэлхийн дунджаас өндөр байна.

Мөн судалгаагаар агаарын бохирдол нь уушгинд түрүүлж нөлөөлөхөөс гадна цусны эргэлтээр дамжин зүрхний өвчлөл, цус харвалтад хүргэж амьсгалын замын өвчлөлөөс хоёр дахин олон хүн нас барахад нөлөөлдөг. Ялангуяа нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5 нь зүрхэнд маш хортой нөлөө үзүүлж өвчний гол шалтгаан болдог байна.

“Европын зүрх” гэдэг сэтгүүлд нийтэлсэн судалгааны энэ мэдээллийг зарим хэвлэлүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоон мэдээлэлтэй харьцуулжээ. Дэлхий дээр жил бүр долоон сая хүн тамхинаас болж нас бардаг бол агаарын бохирдлоос үүдэн үүнээс олон хүн хорвоог орхидог гэсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Агаарын бохидлоос болж нас барсан хүний тоо 2 дахин өсчээ   
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 19:14
Хөдөө эрүүл агаарт гарч амьдар

Бидэнтэй нэгдээрэй