Шууд Chart

Т.Эрдэнэбаяр: Зэвсэгт хүчний 013 дугаар ангид очсон цэргүүд Дэндэв хаана байна гэж баахан сурагласан гэсэн

2019-03-13 14:09:56

МҮОНРТ-ийн олон ангит хит бүтээл “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрийг бүтээсэн МҮОНРТ-ийн кино албаны дуу оруулагч, жүжигчин, дуучин, соёлын тэргүүний ажилтан Төрсайханы Эрдэнэбаяртай ярилцлаа. Тэрбээр Монгол цэргийн өдөрт зориулж нөгөөдөр буюу энэ сарын 15-нд 19:00 цагаас UB паласын концертын танхимд “Ааваа зорино” уран бүтээлийн анхны тоглолтоо үзэгч, сонсогчдод толилуулах гэж байна.

-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

-Би Төв аймгийн Цээл суманд төрсөн. Намайг гурван настайд манайх нийслэл рүү нүүж, Ханын материалын үйлдвэр хавьд суурьшсан. Би дунд ангиа есдүгээр сургууль, ахлах ангиа 40 дүгээр сургуулийг  төгссөн. Багадаа нэлээд нүүрэмгий хүүхэд байсан болохоор аав, ээж хоёр минь намайг урлагийн хүн болно гэдэг байв. Тухайн үед аавын минь дүү Дашзэвэг ах Жамух чуулгын дуучин байсан юм. Манай хоёрт хүүгээ Хүүхдийн ордны драмын дугуйланд оруул гэж зөвлөсөн. Тэгээд л  ээж, аавтайгаа Хүүхдийн ордны драмын дугуйланд шалгуулсан. МХО-ны 44 тоот өрөөнд Д.Саранхүү багшид шалгуулж, “Ээж минь дээ” дууг дуулж байлаа. Өрөөнийх нь цонхоор Богд уул харагддаг. Д.Саранхүү багш руу эгцэлж харж чадахгүй Богд уул руу харж байгаад л дууллаа. Дараа нь “Тэхийн зогсоол” найраглалыг уншлаа. Тэгсэн багш “маргааш бэлтгэлийн хувцастай ирээрэй” гэв. Ингэж л Хүүхдийн ордны драмын дугуйланд элссэн түүхтэй. Миний жүжигчин болох гараа тэр үеэс тавигдсан. Дараа нь 1999 онд СУИС-д урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн ангид элсээд 2003 онд төгссөн. СУИС-д гавьяат жүжигчин Мягмар, дараа нь гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багшаар тайзны ярианы хичээл заалгасан. Сайхан багш нартаа түмэнтэй талархаж явдаг.

-Танай ангийнхнаас мэргэжлээрээ ажиллаж байгаа хэр олон уран бүтээлч байна?

-Хүүхдийн ордны драмын дугуйланд “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин, одоо “Эмоц” продакшнд байгаа Ө.Мөнх-Эрдэнэ, “ТВ коктейл” хамтлагийн А.Өнөржаргал буюу Өөскөтэй хамт сурдаг байсан. Харин оюутан ангийнхнаас гэвэл жүжигчин, соёлын тэргүүний ажилтан, “ТВ коктейл”-ийн Д.Энхбаяр, Э.Цолмонбаяр, “Маск”-ын Ш.Жавхлан болон П.Хувьзаяа, Б.Чинзориг, Я.Мөнхтулга, Даваажав нар байна.

-Яагаад орчуулгын киноны жүжигчин болсон бэ?

-Намайг дуу оруулагч болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол манай ангийн Д.Энхбаяр. Тухайн үед “Гурван марал од” vолонгосын олон ангит киног хүн бүр үздэг байлаа. Д.Энхбаяр Ким Инхагийн дүрд дуу оруулсан. Д.Энхбаяр гоё тослог хоолойтой, дуу оруулалтад гаршсан гэдгийг ч хэлэх үү. Тэгээд орчуулгын киноны дуу оруулагч их л гоё, сайхан мэргэжил санагдсан. Манай ангиас маш олон орчуулгын киноны жүжигчин төрөн гарсан. Ер нь ихэнх нь дуу оруулагч болсон. Миний хувьд их сургуулиа төгсөөд драмын театрт орж чадахгүй бол дуу оруулагч болно гэж шийдсэн. Төгсөх курсдээ UBS телевизийн кино албанд дуу оруулагчаар дадлагад гарсан. Сургуулиа төгсөөд шууд тэндээ ажилд орлоо. Хамгийн анх энэтхэгийн “Махабахарат” олон ангит киноны өгүүлэгчийн дүрд дуу оруулж байлаа. Байнга зогсож, хоолой уншина. Заримдаа загнуулна. Хэцүү байсан ч дуртай ажлаа хийж байсан болохоор туршлагатай дуу оруулагчдаар заалгаж, тэднээсээ олон ч юм сурсан. 2003 оноос хойш дуу оруулж байна. Дунд нь гурван жил завсарласан гэхээр 13 жил энэ мэргэжлээрээ ажиллаж байна.

-Энэ хугацаанд нийт хэчнээн дүрд дуу оруулсан бэ?

5000-6000 орчим кинонд дуу оруулсан байх. Тэгээд нэг кинонд дуу оруулахдаа зөвхөн ганц дүрд дээр ажиллана гэсэн ойлголт байхгүй. МҮОНРТ-ийн кино алба бусад телевизийг бодвол олон хоолой салгадаг (олон дуу оруулагчтай) гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр нэг кинонд дор хаяж хоёр дүр дээр ажиллажээ.

-Нэвтрүүлэгч, дуу оруулагчдын хоолой телевиз үзэгчдэд танил дотно болсон байдаг. Таныг хоолойг чинь сонсоод таньж байсан тохиолдол бий юу?

-Манай ахмад уран бүтээлчид тэр дундаа соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дарамсүрэн ахын хоолойг хүн болгон мэднэ. Дарамаа ахыг таксинд суугаад очих газраа хэлэхэд жолооч царайг нь хараагүй байж хоолойгоор нь таньчихдаг. Миний хувьд тэгж хоолойгоороо танигдсан нь юу л бол. Харин хачир болгоод ярихад дэлгүүрт ороод авах бараагаа хэлтэл худалдагч нь гайхаж харснаа “кино гарч байна гэж бодлоо” гэж байсан. Ийм мэр сэр тохиолдол бий.

-Колумбын “Цагаан боол” олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулсан. Та энэ киноны ямар дүрүүд дээр ажиллав?

-Викторигийн өргөж авсан аав буюу Томас, хуульч Резрепов, боолуудыг харгалзагч Хульёон, эсрэг талын Франциско Гранадус, Гранудусын хамтрагч Кая гэх мэт туслах дүрд дуу оруулсан.

-Дуу оруулагчийн ажлаасаа гурван жил завсарлах хугацаандаа Солонгост ажиллаж байсан гэсэн. БНСУ-д очиж амьдарч, ажиллах хүсэлтэй залуус олон бий. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?

-2004-2007 онд БНСУ-д ажилласан. Ер нь хүн эх нутагтаа л байх жаргал. Харийн газар аав ээж, эхнэр хүүхдээсээ хол байх ямар л олиг байхав. Мөн Солонгост хүн өөрөө сонгоод дуртай ажиллаа хийх боломж байхгүй. Бөхөлзөж тонголзоно, хүний заавраар хий гэснийг нь л хийнэ гэхээр хэцүү биз дээ. Гэхдээ хүн зорилгодоо хүрэхийн тулд ямар ч саад бэрхшээлийг давдаг. Тэнд ажиллах хугацаанд зогсоо зайгүй зүтгэсний дүнд орох оронтой, унах машинтай болсон.

-“Тусгай салаа” олон ангит киноны Дэндэвийн дүрийн сонгон шалгаруулалтад 800 орчим хүн оролцоод гурван жүжигчин “шөвгөрсөн” юм билээ?

-“Тусгай салаа” олон ангит кино миний дүр бүтээсэн анхны дэлгэцийн бүтээл. Би МҮОНРТ-д ороод удаагүй байлаа. Цэргийн тухай олон ангит киноны пробод орно гээд баахан эрчүүд телевизийн байраар гүйлдээд л. Би ч нээх тоож, ач холбогдол өгөөгүй. Тэгсэн нэг орой ажил дуусаад харих гэж байтал тухайн үеийн “Чандмань” студийн спортын сэтгүүч Д.Баярсайхан ах таараад “Та нар ажил чинь тарчихсан юм бол дээшээ гарч киноны пробонд орооч” гэлээ. Бид нар маргааш шалгуулъя гэсэн чинь “юун маргааш. одоо оч” гээд оруулсан. Тэгээд намайг ортол “Чи чинь сая шалгуулаа биз дээ” гэж байна. Би үгүй надтай адилхан хүн л шалгуулсан байх гэсэн чинь маргааш хүрээд ир гэв. Тэгсэн маргааш нь надтай төстэй хоёр нөхөр ирчхэж. Бид гуравт нэг, нэг хуудас текст өглөө. Текстээ уншаад шалгууллаа. Тэгсэн ерөнхий найруулагч Ж.Батбаяр “Та гурвыг гурил байсан бол нийлүүлээд нэг Дэндэв гаргачих юмсан” гээд хэнийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзээд байна. Тухайн үед Ц.Оюундарь захирал “Тусгай салаа” киноны ерөнхий продюсероор ажиллаж байсан юм. Захирал ирээд бид гуравтай танилцаж ярилцсаныхаа дараа “Телевизийнхээ хүүхдийг авъя” гээд аз таарч би Дэндэвт сонгогдсон.

-“Ааваа зорино” дуу “Тусгай салаа” кино гарахаас ч өмнө зохиогдсон юм билээ?

-“Тусгай салаа” киноны 14 дүгээр ангийн зохиолд байлдагч Дэндэв тангаргийн баяраараа уртын дуу дуулна гэж бичсэн байдаг юм. Би зохиолоо уншаад “Миний буурал аавд зориулж, нагац ах маань 2000 онд цэргийн алба хааж байхдаа зохиосон дуу байдаг бий. Тэрийгээ дуулж болох уу” гэж найруулагчаасаа асуусан. Тэгсэн найруулагч сонсъё гэж байна. Дуулж өгтөл “цэрэг эх орны сэдэвтэй уусах юм байна” гээд зөвшөөрсөн. Намайг Солонгост байхад буурал аав минь өөд болсон. Буурал аав минь намайг урлагийн хүн болно гэж дэмждэг. Дэргэдээ суулгаж байгаад л байнга дуулуулдаг сайхан буурай байсан юм. Буурал аав минь хүүгээ дээрээс харж, буян заяа нь намайг үргэлж ивээдэг гэж боддог. Тиймээс би буурал аавынхаа дурсгалд зориулсан энэ сайхан дуугаа дуулж, буурай аавдаа хүндэтгэл үзүүлье гэж бодсон. Энэ дууг зохиосон нагац ах Л.Отгонцэнд маань одоо Төв аймгийн Цээл суманд суугаа. Мянгат малчин залуу бий.

-Жүжигчин Эрдэнэбаярт Дэндэвтэй төстэй ямар зан байдаг вэ. Мөн эрс тэс зүйл гэвэл юуг нэрлэх вэ?

-Би яг Дэндэв шиг гэж байна гэж юу байхав. Төстэй талууд гэвэл бага байхдаа сургуулийн амралт эхэллээ л бол хөдөө буурай өвөө, эмээгийндээ очно. Хонь, хурга хариулна. Мөн морь мал, адуу ярих дуртай. Энэ талаараа Дэндэвтэй их төстэй. Дэндэвийн дүрийг бүтээхэд эдгээр зүйлс ч нөлөөлсөн байх. Зан чанар гэвэл ойрхон төстэй тал нэлээд бий. Эрс тэс гэвэл би Дэндэвийг бодвол бичиг үсэг мэднэ (инээв).

-Дэндэв Үндэсний их баяр наадамд зодоглодог. Тэр хэсгийн зураг авалтыг хийхэд Г.Өсөхбаяр аварга кинонд “тоглож” байгаа гэдгээ мэдээгүй гэсэн?

-Тиймээ. Аваргад кино зураг авч байгаагаа ерөөсөө хэлээгүй юм билээ. Найруулагч надад “Өсөхөө аварга ерөөсөө мэдэхгүй байгаа. Тиймээс чи эрэмгий, хөдөөний эршүүд залуугийн байр байдлыг гаргаад, 30 секунд уначихгүй тэсээрэй” гэсэн үүрэг өгсөн. Тэгсэн Г.Өсөхбаяр аварга зүүн талыг магнайлаад гараад ирэхэд засуул цэцэрлэгийн хүүхдийг аав ээжид нь тушааж өгөх гэж байгаа аятай намайг тохойноос минь бариад аварга дээр аваачаад “Аварга аа, энэ таны учраа” гэж хэлж билээ. Би хоёр тийшээ кино камер руу харлаа. MNB-ийн лого, камертай зураглаач нар бэлэн болчихсон надад дохио өгч байна. Тэгээд л би Г.Өсөхбаяр аваргатай өрсөн дөө. Яг хэдэн секунд болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн намайг сэнжигний барьцаас гуд татаад л сэгсрээд унагаачихсан. Тухайн үед маш их сандарсан. Хугацаа сунгах гээд ухарч зугтсан. Тэгсэн аварга хоёр гараа унжуулаад, уурласан байртай өөдөөс ирж байна. Аваргыг уурлуулж болохгүй гэж бодоод шууд л дайраад орсон чинь нэг мэдсэн тэнгэр харчихсан байсан. Гэхдээ Монгол Улсын аварга, арслан, заануудтай наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гараад огшсон шүү.

-Киноны санал хэр олон ирж байна. Ирээдүйд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-“Тусгай салаа” киноноос хойш 2012 онд "DOZ entertainment"-ийн Францад зураг авалтаа хийсэн “Хөх толбот хүмүүс" хүмүүс киноны гол дүрд тоглосон. Өөр хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. Хамгийн сүүлд МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан “Сэтгэл мэднэ” хоёр ангит кинонд тоглосон. Киноны санал ирэхээрээ ажилтай давхцаад цаг зав боломж гардаггүй. Харин ирээдүйд моно жүжигт тоглохыг хүсдэг. Мөн дэлгэцийн бүтээлд эерэг дүрд ажиллаж үзсэн болохоор эсрэг талын дүрд өөрийгөө сорьж үзэх юмсан гэж боддог.

-“Ааваа зорино” таны анхны тоглолт юм билээ. Тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцаач?

-“Ааваа зорино” дуу зурагт, фм-ээр байнга шахуу явдаг, хүн бүр машиндаа сонсдог үе байсан. Тэр үед надад олон хүн тоглолтоо хий гэж хэлж байсан. Тухайн үед цөөхөн уран бүтээлтэй байсан учир хойшлуулсан. Ааваа зорино дуу ард түмэнд хүрээд есөн жил болж байна. Энэ хугацаанд аав, ээжийн тухай, морины тухай гэх мэтчилэн цөөнгүй уран бүтээл бэлтгэлээ. Тиймээс үзэгч, сонсогч түмэндээ тайлангаа тавихад болох юм байна гэж бодоод тоглолтынхоо бэлтгэлд орсон. “Ааваа зорино” тоглолтод маань миний багш Л.Чаминчулуун болон дуучин, морины Г.Батбаяр, Завханы С.Батсүх, миний дуулдаг “Гарыг тань атгая ээжээ” дууны аяыг зохиосон Ч.Амаржаргал нарынг гавьяатууд, соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Бат-Ундрах болон Ж.Сүрэнлхам, “Fire” хамтлаг, “Тусгай салаа” киноны Сүлд, Түвшин хоёр маань оролцоно. Мөн үзэгчдээсээ гурван азтан тодруулж, “Бу бус тур” компанийн Байгаль нуур, Итгэл хамбын аялалд үнэ төлбөргүй аялах эрх нэг хүнд, 50 хувийн зардлаар аялах эрхийн бичиг хоёр хүнд бэлэглэнэ. Түүнчлэн “Ааваа зорино” тоглолтоо 21 аймгийн түмэн олондоо хүргэхээр болсон. Орон нутгийн тоглолтоо эх орны наран мандах зүүн зүгээс эхэлнэ.

-“Тусгай салаа” кино гарсны дараа шинэ цэргүүд Сүлд, Түвшин, Дэндэв гурвын ангид л алба хаамаар байна гэж ярьдаг байсан гэсэн?

-“Тусгай салаа” олон ангид кино үзэгчдэд хүрсний дараа жил цэргийн дамжин өнгөрөх Зэвсэгт хүчний 013 дугаар ангид очсон шинэ цэргүүд “Өнөө Дэндэв нь хаана байгаа юм” гэж баахан асууж, сурагласан гэсэн. Тэд нар албаа хааж байсан цэргийг Дэндэвийн дүрд тоглуулсан гэж ойлгосон байх.

-Миний асуугаагүй орхигдуулсан зүйл бий юу. Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе.

-Хамт олондоо баярлаж явдгаа хэлье. 2009 оноос МҮОНРТ-ийн кино алба гэсэн сайхан хамт олны дунд орж ажиллаад даруй 10 жил өнгөрчээ. Би өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг. Оюутан байхаасаа л үндэсний телевизийн кинонд дуу оруулахыг хүсэж мөрөөддөг байлаа. Учир нь Д.Энхбаяр маань үндэсний телевизийн кино албанд дуу оруулдаг байсан үе л дээ. Би үндэсний телевизэд дуу оруулагчаар гурван удаа шалгуулж байсан. Солонгос явахын өмнө хоёр удаа шалгуулсан. Явж ирчхээд ахиад л очиж шалгуулж байлаа. Тэгээд гурав дахь оролдлогоороо орсон. Тухайн үед гавьяат жүжигчин Ж.Дарамсүрэн, Т.Цээпилмаа, Д.Элбэгсайхан, Н.Нэргүйбаатар зэрэг дандаа аваргаа мундгууд байлаа. Мөн дууны найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сүрэнхорлоо, М.Эрдэнэчимэг эгч байна. Тэдэнтэй хамт ажиллаж, дуу оруулна гэдэг бол баргийн хүнд тохиогоод байхгүй аз завшаан. Мөн тэднээсээ маш ихийг сурч авсан. МҮОНРТ-ийн Кино алба гэсэн сайхан хамт олныхоо нэг эд эс болсон доо маш их баярлаж, талархаж явдаг.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Эрдэнэбаяр: Зэвсэгт хүчний 013 дугаар ангид очсон цэргүүд Дэндэв хаана байна гэж баахан сурагласан гэсэн  
Үзсэн: 4327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
huurhun [127.0.0.xxx] 2019-03-14 12:51
mundag saihan zaluu shu. amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-03-14 10:26
tsergiin bayraiin mend erchuudee
Зочин [127.0.0.xxx] 2019-03-14 10:25
tsergiin bayraiin mend zaluusaa
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 21:46
hoyor udaa togloj boloxgv yumuu????
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 21:45
Мундаг хүн байна
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:24
ee ulaan tug
ulaan tug [127.0.0.xxx] 2019-03-13 20:24
neeree ene ug neg heseg hun bolgon heldeg baisan shuu
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:23
их эрээ дархан аварга хүнтэй барилдцан ч байх шиг. Нөгөө аварга нь жүжигчин гэдгийг нь мэдэхгүй жинхнээсээ барилджээ дээ янз нь. тэгээд дэндэв давчихсан бол яах байсан юм бол доо
аавдаа хайртай [127.0.0.xxx] 2019-03-13 20:21
Ааваа зорино үнэхээр хит дуу. Одоо ч хоцрогдоогүй. Сонсох дуулах дуртай
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:21
TUSGAI SALAAG HAANAAS NOHOJ UZEH WE. ZURAGTAAR GARAHAD NI TELEVIZGUI GAZAR BSN YMAA. HARIU UGUUREI
Hurandaa [127.0.0.xxx] 2019-03-13 20:20
Tsergiin amidral ch saikhan shuu. armiin amidraliig buten tolidson saikhan kino bolsoon Tusgai salaa
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:18
Eejdee zahidal bicheerei uraldaand bichsen G.Bat-Orshihiin zahidliig awch unshij boloh uu. dun n gartsan uu. haanaas dung n harah ve
ssss [127.0.0.xxx] 2019-03-13 20:19
LOL
Туяа [127.0.0.xxx] 2019-03-13 20:17
Билет нь ямар үнэтэй вэ. Хаанаас авах уу
Туяа [127.0.0.xxx] 2019-03-13 20:17
Ааваа зорино тоглолтыг аавдаа үзүүлнээ. Аав минь насаараа цэргийн байгууллагад ажилласан хүн. Итгэлт хамба явах эрхийг нь хожчихоосой. Тэгвэл ч нэг сумаар хоёр туулай буудчихна
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:15
esreg dur buteene gesen chin sanaad yroosoo buuhgvi ym. nogoo l hoorhon jijig biytei genen tsailgan tag hodoonii tsereg Dendeb l sanaand buuj baina. ymartai ch amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:14
Hovsgold hezee ireh be
Зочин [127.0.0.xxx] 2019-03-14 10:24
xaxa
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:13
мундаг залуу юм дуулна жүжиглэнэ дуу оруулна
baildagch [127.0.0.xxx] 2019-03-13 20:13
Tusgai salaa kino uzchiheed tseregt ywah husel torood albaa haaj bilee. Tsergiin alba haalaa gd aldsan zuil alga. Harin onoson zuil ih bii. ali ch surguulid zaadaggui olon zuil surch awsan.
baildagch [127.0.0.xxx] 2019-03-13 20:13
Tusgai salaa kino uzchiheed tseregt ywah husel torood albaa haaj bilee. Tsergiin alba haalaa gd aldsan zuil alga. Harin onoson zuil ih bii. ali ch surguulid zaadaggui olon zuil surch awsan.
baildagch [127.0.0.xxx] 2019-03-13 20:13
Tusgai salaa kino uzchiheed tseregt ywah husel torood albaa haaj bilee. Tsergiin alba haalaa gd aldsan zuil alga. Harin onoson zuil ih bii. ali ch surguulid zaadaggui olon zuil surch awsan.
Bataa [127.0.0.xxx] 2019-03-13 20:12
Dornodod ireheer ni on javuudtaigaa togloltiig ni uznee
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:11
Tsagaan bool uzexed dendewiin xooloi sonsogdoogui dee. mundag dyy oruulagch ymaa xooloigoo sain xuwirgadag
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:10
Энгийн сайхан, хээгүй гүндүүгүй бүтээсэн дүр шиг ээ монгол эр байна
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:10
Mongol ulsiin zevsegt huchnii talaar sain saihan surtalchilgaa bolj aldar hundiig ni orgoson kino.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:09
Dendeviin duriig uneheer setgeld honogshtol buteesen shuu. say ahiad garahad ni buh angiig n algasalgui uzsen. Tusgal salaa shig goy kino ahij hiigdeesei
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:08
amjilt togloltiig n ger buleeree uznee
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:06
tusgai salaa uneheer best kino. mundag jujigchindee amjilt
mgl [127.0.0.xxx] 2019-03-13 19:58
sain saihan ruu urialsan kino hiivel ard tumen uzne. odoo dandaa neg hogiin kino hiih yum daa.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:07
thh tusgai salaa tsag uyee olson goy kiino bolson
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 19:54
Цус ойртжээ. кинонцор үзээд алиалагч асуугаад. энэ нийгэм архидалтын гай юм даа.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 19:12
зүгээ л тоглолтоо хийгээч ингэж биенийгээ хийгээд яахав цэцэрлэгийн хүүхэд юм яриад л тэнэг харагдаж байна шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:08
humuus jinhene tsereg gj bodtol sain jujiglesen bhgui yu daa
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 17:44
21 ;дүгээр зуун гарчихаад байхад кинонд тоглосон хүнийг хайгаад л кино гэдгийг мэдэхгүй байна гэж үү. захын нохой ч ойлгоно. худал шаах юм а
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 20:08
humuus jinhene tsereg gj bodtol sain jujiglesen bhgui yu daa
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 17:46
21 зуун ямар хамаа байнаа. Америкчууд captain america киноны гол дүрийн залууг ахмад америк л гэж боддог шд. youtube-р дүүрэн бичлэг байгаа. Итгэхгүй бол үзнэ биз.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 15:08
амжилт

Бидэнтэй нэгдээрэй