Шууд Chart

“Боинг” компани “Боинг 737 Макс” загварын бүх онгоцны нислэгийг түр хориглосныг сайшаан дэмжжээ

2019-03-14 10:04:16

“Боинг” компани “Боинг 737 Макс” загварын бүх онгоцны нислэгийг түр хориглосныг сайшаан дэмжсэн тухай тус корпорацийн сайтад мэдээлж байна. “Боинг” корпорац Холбооны агаарын тээврийн удирдлагын газар, Үндэсний тээврийн аюулгүй байдлын удирдлагын газар, агаарын тээврийн байгууллагууд болон үйлчлүүлэгчидтэйгээ зөвлөлдсөний эцэст энэ загварын онгоцны нислэгийг зогсоох шийдвэрт хүрсэн гэж тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч тус компани 737 Макс загварын онгоцныхоо аюулгүй байдалд урьдын адил бүрэн дүүрэн итгэлтэй байгаа гэнэ.

Боинг” корпорацийн ерөнхий захирал Деннис Муйленбург мөн 737 Макс загварын онгоцны ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэр, ойр дотнынхонд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр “Бид золгүй тохиолдлын шалтгааныг тогтоох шалгалтын ажиллагаатай хамт байж, ийм явдал дахин гарахаас сэргийлэх, түүнчлэн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг авч, боломжтой бүхнийг хийх болно” гэж хэлсэн байна.

Үүнээс өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Боинг 737 Макс 8”, “Макс 9” загварын онгоцны нислэгийг түр хориглосон шийдвэр гаргасан юм. АНУ-аас гадна энэ загварын онгоцыг түр ашиглахгүй байх шийдвэрийг дэлхийн 27 нислэгийн компани гаргаад байна.

Дэлхий дахинаа сүүлийн хагас жилийн хугацаанд “Боинг 737 Макс” загварын онгоцны ослын улмаас нийтдээ 346 хүн амиа алдаад байгаа билээ. Хамгийн сүүлд энэ сарын 10-нд Этиопт гарсан ослын үеэр нисгэгч нь онгоцны удирдлагад асуудал үүслээ гэж агаарын диспетчерүүддээ мэдэгдэж, буцаж буух хүсэлт тавьсан тухай Агаарын тээрийн компанийн ерөнхий удирдагч Теволде Гебремариамын хэлснээс эш татан “Уолл Стрит Жоурнал” сонинд мэдээлжээ.


“Боинг” компани “Боинг 737 Макс” загварын бүх онгоцны нислэгийг түр хориглосныг сайшаан дэмжжээ  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй